"Ганц худаг" дахь хорих 461 дүгээр ангид коронавируст халдвар илэрчээ

Moderator
2021/03/24

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р анги буюу Ганц худагт коронавируст халдварын тохиолдол илэрсэн байна. 

Өнөөдрийн байдлаар нийслэл болон хэд хэдэн аймгуудад коронавируст халдварын тохиолдол батлагдсан. Тэгвэл өнөөдөр хорих газарт батлагдсан тохиолдол илэрч, өнөөдөр товлогдсон зарим шүүх хурлууд цуцлагдаж, хариу арга хэмжээ авч эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.