Э.Бадар-Ууган Олон улсын боксын холбооны комиссын гишүүнээр сонгогджээ

Moderator
2021/03/23

AIBA буюу Олон улсын боксын холбоо өнөөдөр Монголын боксын холбоонд баярын захидал ирүүлсэн байна. 

Уг захидалд  "Бээжин-2008" зуны ХХIX олимпийн наадмын аварга, Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчны Энхбатын Бадар-Ууганыг Олон улсын боксын холбооны дэргэдэх "Аваргууд ба алдартнууд" комиссын гишүүнээр сонгогдсоныг мэдэгджээ.

Олимпийн аварга Э.Бадар-Ууган тус комиссын гишүүн болсноор Монгол Улсаас анх удаа Олон улсын боксын холбооны комиссын гишүүнээр сонгогдсон тохиолдол болж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна