Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг гишүүд УИХ-ын даргад өргөн барилаа.
Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр, үлдсэн гэр бүлийн гишүүний амьдрах хугацаанд нь өвлөгдөх явдал юм. Гэхдээ тодорхой шалгуур тавих юм байна. Тухайлбал, 10-аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлэн өсгөсөн гэх мэт шаардлага байх ажээ.
Хамтын тэтгэврийн асуудал нь дараах хэд хэдэн онцлогийг агуулах юм байна. Үүнд:
1. Бусад улс орон төдийгүй манай улсад олон жил хамт амьдарсан нэг гэр бүлийн өндөр настнуудын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа ахмад нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгаа статистик судалгаа байдаг аж. Энэ нь өрхийн амьжиргааны хэрэглээ буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтад орох, хөгшрөлтийн процесс хурдан явагдах зэрэг сөрөг байдлаар илэрдэг байна. Үүнээс сэргийлэх нэг зорилго нь хамтын тэтгэвэр юм.
2. Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах хандлага өснө.
3. Хамтын тэтгэврийн тухай хууль бий болсноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй гэж хууль санаачлагчид үзэж байна.
Хуулийн төслийг “Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай” хуультай адилтган ойлгож болохгүй юм. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуулиар уг тэтгэврийг авах субъектүүдийг тодорхой заасан байдаг байна.
Тэтгэврийн энэ чиглэлийн зохицуулалт гадаадын олон улс оронд хэрэгждэг байна. Тухайлбал, Чили улсад тэтгэвэр авагч нас барвал хуримтлалын дансанд үлдсэн хэсгийг нь шилжүүлэх журам, Швед улсад тэтгэврийн даатгалын шимтгэлийн хуримтлалд байгаа үлдэгдлийг өв залгамжлуулах журам хэрэгждэг бол Итали улсад нас барагч нь Италийн иргэн бол түүний эхнэр, нөхөр иргэний харьяалал үл харгалзан тэтгэврийг нь өвлөн авах эрх үүсдэг, АНУ-д гэр бүлийн эхнэр, нөхрийн аль нэг нь нас барахад тухайн цаг үеийнх нь эхнэр, эсвэл нөхөр нь тэтгэврийг нь шууд өвлөн авдаг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.161.8
Bolio boli ihenh ni urh tolgoilson emegteichuud huuhed ni uwluulj uldeedeg bolmoor ym
Хариулах66.181.161.76
Хамтын тэтгэвэрийн хууль2016 онд батлагдсан байсаныг МАН чуулганы эхний хуралдаанаар бүлэглэн 100 саналаар устгаа биз дээ.Ми.Энхболд тэргүүтэй их хурал.
Хариулах66.181.161.62
Болж байна зөв
Хариулах66.181.188.166
Эхнэр эсвэл Нөхрөө алчихаад тэтгэвэртэй нь амьдрах хүмүүс олон шүү дээ.дэмжих
Хариулах66.181.184.97
Bairnaas tulhej ehneree alaad baigaa shuu
103.68.107.98
эхнэр нөхрөө санаатай санаандгүй алах нь ихсэх вий дэ, дэмжиж болохгүй л санаа байна, манай монголчууд ухамсар сул, мөнгө олох амар арга хайдаг
Хариулах223.104.39.110
chadna da mglchuud
66.181.184.97
Yg vnen
64.119.18.212
2016оны сонгуулийн өмнө ардчилсан намын хөтөлбөрт байсан юмыг ман гараад хаясан одоо сонгууль дөхөхөөр өөрсдөө сагаачилсан болгож хууль батлуулах гэж байгаа юм байна
Хариулах43.228.131.110
Yoo tegmeersendee, ulsad baahan olon jil mungu tulchuud uhchvel neeree lai bgadaa. Ajild orloo gehed haana ch tatvar huvi hunii alban tatvar tulnu. Uguh estoi!!!!!!!!!!!!!!! !!!!! Geriihan n hund n zaaval
Хариулах