Соёлын сайд давуу эрхээ ашиглаж, музейн үзмэрүүдийг телевизийн байрандаа аваачсан уу?

Moderator
2021/03/22

Тангараг өргөхөөсөө эхлэн нийгмийн сүлжээнд шүүмжлэлд өртөж эхэлсэн нэгэн бол Соёлын сайд Ч.Номин. Хамгийн сүүлд гэхэд музейн үзмэрүүдийг "зөөвөрлөсөн" гэх асуудал нь шүүмжлэл дагуулж байна. Ч.Номин сайдыг  "Монгол HD" телевизийг хариуцан ажиллаж байсныг мэдэхгүй хүн ховор. 

Тэгвэл энэ сарын 18-ны өдөр буюу Монгол Улсын зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ой өдөр телевизийн эфиртээ эртний түүхэн үзмэрүүдийг "өглөө" хөтөлбөрийнхөө эфирт авчирсан нь шүүмжлэл дагуулж байна. Тодруулбал, Монгол Цэргийн жанжин Д.Сүхбаатарын хувцас хэрэглэл, малгай, дээл, хоёр уран зураг зэрэг 11 төрлийн зүйлс багтсан байв. Үзмэрүүд бол 1920 оных. 

Тэгвэл эдгээр үзмэрүүдийг  "Монгол HD" телевиз эфиртээ давуу эрхээр авчирсан уу? гэх асуулт олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулж байгаа юм. Мэдээж холбогдох зөвшөөрөл зэргийг авсан гэх тайлбарыг өгөх л байх. Энэ бол зүй ёсных....

Гэхдээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа телевиз бүр ийнхүү музейн үзмэрүүдийг нийтэд сурталчилан таниулах нэрийн дор эфиртээ зөөж аваачаад байж боломжтой болж байгаа гэсэн үг үү, Ч.Номин сайд аа. Эсвэл зөвхөн таны хариуцаж байсан телевизд энэ давуу эрх үйлчлэх үү? 




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.87
    2021/03/23

    Iiim huniig saidaar tavij bdg bas aguu hun yumaa. Zugeer uhamsraaraa bi chadahguiee gd bolichino bgaadaa olnii haraal idej bgaagaa medjil bmaar yum

    Хариулах
  • 202.179.27.205
    2021/03/22

    Мөнгөний тохироогоор Сайд болсон хэд ч хэрэггүй хүнээ татаж аваач ээ. эсвэл өөрөө саналаараа болих хэрэгтэй ш дээ.

    Хариулах
  • 66.181.184.187
    2021/03/22

    Хулгай байна шдээ_ Зогсоогооч

    Хариулах
  • 202.126.88.145
    2021/03/22

    ийм соёлын садтай баймааргүй байнаа

    Хариулах
  • 87.147.144.34
    2021/03/22

    Шунал гэдэг үе удам дамжина гэж энэ дэ

    Хариулах
  • 64.119.27.235
    2021/03/22

    Ноён ууланд дурлана,музeын үзмэр зөөнө.Яах гээд ч бхйгаан

    Хариулах