Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “энэ оныг дуустал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлэх" Засгийн газрын 43-р тогтоолыг баталсан.
Тодруулбал, “үр ашиггүй зардлыг бууруулж шинээр автомашин, фитнес, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх. Албан бичиг хэрэг хөтлөлтөд бичгийн цаас, хэвлэгчийн хорны хэрэглээг бууруулах” тогтоолыг баталсан байдаг. Гэвч Л.Оюун-Эрдэнийн тогтоол хий хоосон өнгөрч, хэрэгжихгүй байгаа нь хэд хэдэн жишээгээр батлагдаж байна.
-ТЭВЧИЖ БОЛОХ ЗАРДАЛД УДШ-ИЙН МАССАЖНЫ ОР
ХАМААРАХГҮЙ БОЛОЛТОЙ-
2020 он. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед тухайн үеийн Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэлэхдээ “Бүх шатны гадаад, дотоод томилолт, зочин төлөөлөгчийн зардал, тавилга эд хогшлын зардал, их засвар, хурал зөвлөгөөний болон бусад тэвчиж болох бүх урсгал зардлыг бүрэн зогсоогоод байна” хэмээн хэлж байв.
Гэвч Улсын дээд шүүх /УДШ/ 2021 он солигдохын өмнөхөн буюу аравдугаар сарын 14-ний өдөр 8 сая орчим /7,990,000/ төгрөгийн үнэтэй массажны ор худалдан авчээ.
БНСУ-ын “Сeragem” брэндын тус массажны ор нь сүүлийн үед гадаадад нэлээн эрэлттэй байгаа аж. БНСУ-ын зах зээлд 3 сая гаруй воны үнэтэй байдаг бол манайд татвар нэмэгдэж ойролцоогоор найман саяын үнэтэйгээр худалдаалагдаж байна. Үүгээр ч зогсохгүй тус орыг 14 хоногийн хугацаатайгаар нийслэлийн иргэдэд нэгэн компани түрээсэлдэг байна.
Өөрөөр хэлбэл, худалдан авах боломжгүй энгийн иргэд дээд тал нь 14 хоногийн хугацаатайгаар гэртээ түрээсэлж хэрэглэж болох бөгөөд түрээсийн үнэ нь 300 мянган төгрөг байдаг аж. Энгийн иргэдийн 300 мянган төгрөгөөр түрээсэлж хэрэглэдэг тус массажны орыг Улсын дээд шүүх /УДШ/-ийн цөөхөн эрх мэдэлтэн татварын мөнгөөр “тансаглаж” худалдан авчээ. Гэтэл массажны ор битгий хэл өдрийнхөө талхны мөнгийг арайхийн олж буй иргэн Монголд хэд байгааг шударга ёсны “бэлгэдэл” болох ёстой улсын хууль хэрэгжүүлэгчид мартсан бололтой.
-Л.ОЮУН-ЭРДЭНИЙН “ХЭМНЭХ” ТОГТООЛЫГ БАТЛАН ХАМГААЛАХЫН ЯАМ НЬ “ТООСОНГҮЙ”-
Засгийн газрын тогтоол хэрэгжихгүй байгаагийн өөр нэгэн жишээг өгүүлэхийн өмнө тогтоолд орсон нэгэн заалтын тайлбарлая.
Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 43 дугаар тогтоолд “төрийн байгууллагууд батлагдсан төсөвт зардлын дүнд 10-аас доошгүй хувийн хэмнэлт гаргахаар тооцох” гэж заажээ. Ингэхдээ тогтоолын 1.3–д “төрийн байгууллагын алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх” гэж заасан байна. Товчхондоо, энэ онд төрийн байгууллагын алба хаагчдын цалин нэмэгдэхгүй, шагнал урамшуулал олгогдохгүй, мөн тэтгэвэрт гарч байгаа хүний ажлын байр царцахын зэрэгцээ, түүний оронд шинээр хүн томилохгүй байхыг үүрэг болгожээ.
Тогтоол батлагдаж Засгийн газрын тэргүүн хатуу анхааруулаад нэг сарын ч хугацаа өнгөрөөгүй байхад “төсвийн мөнгөний тансаглал” Засгийн газрын яаманд дахин эхэлжээ.
Тодруулбал, Батлан хамгаалахын яам хоёр хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 18-ны өдөр 2021 онд худалдан авах шагнал бэлэг дурсгалын эд зүйлсийн 200 сая төгрөгийн өртөг бүхий тендер зарлажээ.
Товчхондоо иргэдийн татвараас 200 сая төгрөгийг авч 2021 оны туршид албан тушаалтнуудыг шагнаж, урамшуулж “шоудах” аж. Хамгийн сонирхолтой нь тендерээр авах бараанууд нь ихэвчлэн одон, медаль, үнэмлэхний хавтас, зангианы хавчаар, энгэрийн тэмдэг, цаасан уут зэрэг байгаа нь гайхмаар.
Энгэрийн тэмдэг, медаль социализмын бэлэг тэмдэг байсан гэдгийг учир мэддэг хүмүүс хэлдэг. Тодруулбал, хүмүүсийг хий хоосон хөөрөгдөх, үзэл суртлаар “хүмүүжүүлэх” зорилгоор төмөр медаль, энгэрийн тэмдгээр шагнадаг байсан гэдэг. Нөгөөтэй, Засгийн газрын шийдвэр шат шатандаа замхардгийн жишээ болж буй нь эмгэнэлтэй юм.
Эх сурвалж: http://isee.mn/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
202.126.90.18
Монголын хууль 3 хоногт гэдэг чинь энэ дээ
Хариулах202.9.40.200
Бөртэ хочит Х.Батсайхан хурандаа болон түүний найз хэдэн авгай нар БЭЛЭГ дурсгал нийлүүлэх нэрээр 200 сая төгрөгөөр халаасаа дүүргэх нь дээ
Хариулах202.9.40.86
Хувиас нь гаргуулж төлбөрийг нь буцаан хийлгэх хэрэгтэй
Хариулах202.126.90.20
erunhii saidaa toohgui iim bna da iim ner hundgui l bna da oyun erdene
Хариулах