ХСҮТ-ийн хууль бусаар олгосон газрыг чөлөөлж, хавдрын оношилгооны төв байгуулна
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) 1998 онд таван га газартай байжээ. Гэтэл одоо эмнэлгийн баруун талд орон сууцны хороолол, урд нь үйлчилгээний төв, оффис баригдаж, эмнэлэг хэдэн талаасаа барилгаар хүрээлэгдсэн. Эдгээр зөвшөөрлийг тухайн үед ажиллаж байсан эмнэлгийн удирдлагууд олгосноос гадна өөрсдөө ч газар авсан нь бий.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон холбогдох албаныхантай ХСҮТ-ийн өргөтгөлийн асуудлаар газар дээр нь ажиллалаа.
Өдгөө ХСҮТ-д хавдрын эрт үеийн илрүүлгийн оношилгооны төв барихаар төлөвлөжээ. Гэтэл тус газарт 64 машины гарааш байгаа юм. Улаанбаатар хотын төлөвлөлтийн дагуу алдсан газруудаа сэргээн авах болно. ХСҮТ-ийн алдсан газрын асуудлыг мэргэжлийн байгууллага, газрын алба ИТХ-аар оруулж, баталгаажуулж, Засаг даргын захирамж гаргана. Хавдартай иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Иймээс хавдрыг эрт шатанд нь илрүүлэх оношилгооны төв байгуулах нь нэн чухал. Манайх хавдрыг хожуу үед нь илрүүлдэг. Эрт илрүүлсэн бол аврах боломжтой байсан хүмүүсээ алдаж байна. Мөн ажилчдын хүүхдийн цэцэрлэг байгуулах ёстой. Эмнэлэгт цаг аваад үзүүлэх гэсээр сарын хугацаа зарцуулдаг. Энэ бүх байдлыг эхнээс нь засаж, зөв зохион байгуулах ажлыг санаачилж, мэргэжлийн байгууллагуудаа дэмжиж ажиллана.
Бид боловсрол, эрүүл мэндтэй холбоотой мэргэжлийн байгууллагынхныхаа дуу хоолойг сонсож явна. Эрүүл, боловсролтой иргэнтэй байж Монгол Улс дэлхийн дайтай хөгжинө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.126.90.128
Naadhaa bariad dusaj baital covidchin duusah baihaa
Хариулах