СТА Э.Анхбаяр бол МУГЖ Г.Ариунбаатартай нэг цаг үед нэг тэмцээнээс гарч ирсэн од. Тухайн үед тодорхойлуулах байгууллагагүй байснаас төрийн хүндлэлээс хоцорч үлджээ. Гэхдээ түүнийг дэлхий мэдэх юм чинь. 2011 оны 12-р сард ОХУ-ын Москва хотноо зохиогдсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24-р уралдаанд 2-р байр, 2014 оны 9-р сард Францын Тулуз хотод болсон олон улсын дуурийн уралдаанд шилдэг 7 дуучин, 2016 онд Унгарын Будапешт хотноо болсон Эва Мартоны нэрэмжит дэлхийн А зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдаанд Тэргүүн байр, 2017 оны 9-р сард ОХУ-ын Санктпетербург хотноо болсон Елена Обрасцовагийн нэрэмжит дуурийн дуучдын дэлхийн аваргын 2-р байрыг тус тус эзэлсэн бөмбөрцгийн дуучин СТА Э.Анхбаяр гэж нэгэн эх сурвалж дурдсан байдаг...
Э.Анхбаяр нь 2012 оноос УДБЭТ-т дуурийн гоцлоочоор ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаандаа Ж.Верди “Травиата” дуурийн Жермон,
Ж.Пуччини “Богема”дуурийн Марчелло, П.И.Чайковский “Евгений
Онегин”дуурийн Онегин, Ж.Бизе "Кармен" дуурийн Эскамильо,
Данкайро, В.А.Моцарт "Дон Жуан" дуурийн Дон Жуан,
П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан” дуурийн Елецкий зэрэг
дэлхийн сонгодог дууриудын дүрүүд болон Б.Дамдинсүрэн
“Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Б.Шарав “Чингис хаан” дуурийн Боорчи зэрэг монголын дууриудын гол болон туслах дүрүүдийг бүтээсэн. Тэрээр Монголын соёл урлагт өөрийн хувь нэмрийг оруулж яваа залуу үеийн шилдэг төөөллийн нэг юм.
Тэрээр олон улсын тайзнаа Монгол улсын нэрийг сурталчилан таниулахаас гадна өөрийн сурсан мэдсэнээ хүч сорин Олон улсын А болон Б зэрэглэлийн өндөр чансаатай тэмцээнүүдэд оролцон удаа дараа Тэргүүн, Дэд байруудыг хүртэж ирсэн билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
192.82.87.245
Яаж Ариунбаатарыг гүйцэх вэ дээ. 1-р байр ямагт 1-т л байдаг.
Хариулах