Хохирогч хүүхдийн ээжийн төрсөн эгч: Хүүхдийг маань хууль далайлгаж авч явчихаад илүү ихээр хүчирхийлсэн байна

Moderator
2021/03/19

Бага насны хүүхэд хүчирхийлэлт өртсөн хэрэгтэй холбоотой шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. 

Өнгөрсөн онд БЗД-т үйл ажиллагаа явуулдаг Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт  амьдарч байсан 11 настай хүү бусдын хүчирхийлэлд өртсөн хэрэг гарсан.  Тодруулбал,  хүүг түүнтэй нэг өрөөнд хамт амьдардаг 14 болон 16 настай хоёр хүү бэлгийн хүчирхийлсэн үйлдсэн  байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Өнөөдөр анхан шатны шүүх хурал товлогдсон ч дөрөвдүгээр сарын 2 хүртэл хойшилсон байна. 

Хохирогч хүүхдийн ээжийн төрсөн эгч: "Энэ хэрэг аравдугаар сард гарсан юм билээ. Бид нэгдүгээр сарын сүүлээр мэдсэн. Мэдсэн даруйдаа Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт очиж уулзсан. Хүүхдийг маань хууль далайлгаж байгаад аваад явсан. Ээж байх эрхийг нь хасна гэж хэлээд аваад явсан. Төр хамгаалалтад авчихаад илүү ихээр хүчирхийлсэн байна. Төр яаж хамгаалаад байгаа юм бэ? Би энийг мэдсэн бол хүүхдээ ямар хамаагүй аргаар авах ёстой байсан. Хүүхэд ээж дээр хоёр удаа оргож очсон. Ээж нь хөгжлийн бэрхшээлтэй учраас хүүхдээ буцаагаад аваачаад өгчихсөн. Ээж нь ийм асуудал болсон гээд Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборынхонд хэлсэн юм билээ. Цаашдаа энэ хүүхдийн ирээдүйг яах вэ? " гэлээ. 

Хүчирхийлэлд өртсөн хүүгийн хувьд  өмнө нь Төв аймагт уяач айлд унаач хүүхдээр очсон байдаг байна. Гэвч уяач нь удаа дараа зодсоноос Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт ирсэн байна. Хүүгийн ээж Хөгжлийн бэрхшээлтэй. Иймээс  Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор хүүг хамгаалалтад авсан байдаг.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.170
    2021/03/20

    Хөгжлийг бэрхшээлтэй ээжээс яагаад хүүхдийг нь авдаг билээ?

    Хариулах
  • 203.91.115.45
    2021/03/19

    Хөөрхий хүүхэд ирээдүйд сэтгэл зүйн хүнд шалгууртай тулхан дээ хөөрхий минь

    Хариулах