Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Өнөөдөр хэрэгжиж буй хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийнхээ сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг томилдог зохицуулалт үйлчилж байгаа билээ. Үүнтэй холбогдон улс төрийн сонгууль болгоны дараа боловсролын салбарын 672 сургууль, 948 цэцэрлэг буюу нийт 1620 боловсролын байгууллагын удирдлага солигдох асуудал хөндөгддөг. Улмаар захирал, эрхлэгчийг солиход ард нь 70 мянга гаруй багш нарын эрх ашиг хөндөгддөг байна.
Захирал, эрхлэгч нар солигдсоноор багш нарын дунд халаа, сэлгээ хийгдэж, ажлын байрны дарамт, тогтворгүй байдал бий болдог. Ажилтайгаа үлдэхийн тулд багш нар намчирхахаас өөр гарцгүй болдог, сонгуульд дэвшдэг, оролцдог, иргэдэд нөлөөлдөг, улстөрждөг байдал бий болдог гэж хууль санаачлагчид үзэж байна.
Тиймээс энэ буруу жишгийг арилгах үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.
Боловсролын салбарыг чадварлаг, мэргэжлийн баг удирдах ёстой, улс төрийн оролцоо, нөлөөлөл энэ томилгоонд байх учиргүй гэсэн зарчмын хүрээнд энэ салбарт томилгооны тогтолцоог босоо болгож, салбарын яам, мэргэжлийн байгууллага нь томилдог, чөлөөлдөг болох заалтыг хуулийн төсөлд тусгажээ.
Мөн боловсролын салбарт ажиллаж байгаа удирдах албан тушаалтан ажлаа хүлээлгэн өгөлгүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд оролцдог, нэр дэвшдэг, намын харьяаллаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон хүн захирал, эрхлэгч болдог асуудлыг цэгцлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд төрийн оролцоотой 672 сургууль, 948 цэцэрлэг байгаа бөгөөд тэдгээрийн 67 хувь нь аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна