Манай сайт ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтан PCR шинжилгээний хариуг 60 мянган төгрөгөөр үнэлж, "борлуулж" байгаа тухай мэдээллийг хүргэсэн.
Тэгвэл Засгийн газраас ХӨСҮТ рүү энэ асуудалтай холбогдуулан шалгалт оруулсан байна. Тэгвэл Засгийн газраас гарсан ажлын шалгалтын явцад зарим ноцтой зөрчлүүдийг илрүүлэн шалгаж байгаа аж. Шалтгалтын явцад илэрсэн зөрчилтэй холбогдуулан нийгмийн сүлжээнд ХӨСҮТ-ийн "Сөрөг" гэсэн шинжилгээний хариуг 80 мянган төгрөгөөр зардаг байсан гэх мэдээлэл гараад байна. Энэ сарын 16-ны орой буюу мягмар гарагт Шадар сайд ЭМЯ дээр ажиллах үеэрээ "Хүний өмнөөс шинжилгээ өгдөг, шинжилгэээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг ноцтой асуудлууд ХӨСҮТ дээр удаа дараа гараад байгаа учраас тандалт судалгааны ажлыг үр дүнгүй болгоод байна" гэсэн.
Ямартай ч ойрын өдрүүдэд ХӨСҮТ-ийнхэн "Сөрөг" гэх хариуг хичнээн хүнд хэдэн төгрөгөөр худалдан борлуулсан нь тодорхой болох нь. Магадгүй тэдний энэхүү ноцтой үйлдэл нь халдвар тархах гол нөхцөл болсныг үгүйсгэхгүй юм.
Хоёр сарын өмнө Засгийн газар дунд доод шатны албан тушаалтнуудын хариуцлагагүй байдлаас болж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Гэтэл дахиад ХӨСҮТ болон шинжилгээний цэгүүдэд ажиллаж байгаа эмч ажилчидтай холбоотой ноцтой баримтууд дэлгэгдэх нь.
Өчигдөр эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр энэ асуудлыг сэтгүүлч тодруулахад ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Маш ноцтой асуудал. Одоогоор судалж байна. Энэ үйлдэл нотлогдвол байгууллагын дотоод журмын дагуу арга хэмжээ авна" хэмээн мэдэгдсэн. Гэхдээ энэ бол эмнэлгийн дотоод журмаар хариуцлага тооцоод өнгөрөх асуудал биш юм.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай