Нийслэлийн Чингэлтэй дүүргийн зургадугаар хороо 64А байрыг тусгаарлалтад аваад ес хоносон байна.
Энэ талаар тус байрны оршин суугч манай сайтад мэдээлэл өглөө 91.... дугаартай иргэн "Манай байр тусгаарлалтад ороод ес хонож байна. Өмнө нь хоёр айлын 10 гаруй иргэнээс коронавируст халдвар илэрсэн гээд тусгаарласан. Тэр айлын хүмүүсийг ХӨСҮТ-ээс ирээд авч явсан. Гэтэл дахиад нэг айлын хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан ч тэр хүмүүс өнөөдрийг хүртэл гэртээ байна. Эмнэлгүүд дүүрсэн учраас гэсэн тайлбартай. Ямар нэг шийдэлгүй ес хонолоо. 12 давхар байранд хувь хувьсгалын ажил амьдралтай өчнөөн олон хүн байна. Гэтэл цагдаагаар мануулаад ес хонолоо. Ямар ч зохион байгуулалт алга. Зөвхөн халдвар авсан айлаа тусгаарлаж болдоггүй юм уу? УОК, Эрүүл мэндийн яамны гээд бүх утас авахгүй. Байдал хэцүү бид бухимдалтай байна. Холбогдох газарт уламжилж өгөөч. Бид цаашид яах вэ?" гэлээ.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр тухайн байранд халдвартай нь тогтоогдсон нэг гэр бүлийн хоёр хүн байгаа аж. Гэсэн ч эмнэлгүүд дүүрсэн гэх шалтгаанаар халдвар авсан иргэд гэртээ гурав хоножээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай