-Өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө шилжүүлж авсан 11 шүүгчийн баримтыг дэлгэж байна-
Өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансаар мөнгө шилжүүлсэн. Энэ асуудал нь илэрмэгц шүүгч нар Б.Баасанцогт руу “Зээлийн эргэн төлөлт” гэсэн утгаар буцаан шилжүүлсэн талаарх мэдээллийг өмнөх дугаараараа хүргэсэн.
Тэгвэл энэ удаад өмгөөлөгч Б.Баасанцогт нь 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд нэр бүхий 11 шүүгч, шүүхийн ажилтнуудын данс руу 47 220 000 /Дөчин долоон сая хоёр зуун хорин мянга/ төгрөг шилжүүлжээ.
Гэвч энэ нь Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчдээд олдсон багахан хэсэг ажээ. Өөрөөр хэлбэл, “мөсөн уул”-ын орой нь гэсэн үг.
Баримтыг хүргэе.
Б.Баасанцогтын данснаас:
-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаярын 507603....дансанд 2019.8.30-нд 5.0 сая, 2020.4.7-5.0 сая, нийт 10 сая төгрөг,
-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Цогийн Одмаагийн 502973.... тоот дансанд 2017.9.19-нд 60 мянган төгрөг
-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дэмчигийн Энхцэцэгийн 503417.... тоот дансанд 2020.8.5-нд 1.3 сая, 2020.11.14-нд 5.0 сая, нийт 6.3 сая төгрөг
-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Жамсранжавын Эрдэнэчимэгийн 503435.... дансанд 2019.2.14-нд 500 мянган төгрөг
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Загдаагийн Болдбаатарын 524712.... дансанд 2017.11.13-нд 1.0 сая, 2019.12.26-нд 300 мянга, нийт 1.3 сая төгрөг
-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Ганбаатарын Зулаагийн 542926.... 2021.1.27- 550 мянга
-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан Золзаяагийн Ууганзаяагийн 503420....дансанд 2019.12.29-нд 1.5 сая, 2020.5.6-нд 460 мянга, 2020.7.6-нд 700 мянга, нийт 2 660 000 төгрөг
-Улсын Дээд шүүхэд ажиллаж байсан Төмөрхуягийн Батдоржийн 575333.... дансанд 2019.2.1-нд 500 мянга, 2019.8.2-нд 150 мянга, 2019.9.11-нд 200 мянга, 2019.9.12-нд 400 мянга, 2019.12.13-нд 2.5 сая, 2020.5.6-нд 15 сая, 2020.8.29-нд 5.0 сая, 2020.11.3-нд 500 мянга, нийт 24 250 000 төгрөг
-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Энхбатын Дарханцэцэгийн 572125.... дансанд 2019.7.8- нд 500 мянга төгрөг
-Улсын Дээд шүүхийн ажилтан Наранцогтын Мөнхтулгын 501920.... дансанд 2020.6.9-нд 800 мянган төгрөг
-Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Гэрэлээгийн Галдандагвын 501819....дансанд 2019.9.27-нд 300 мянган төгрөг тус тус шилжүүлжээ.



Үргэлжлэл бий...
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
202.21.108.208
hereg naimaaltsdag unen ym blee shuugch umguulugch nariin hoorond.naizin hereg deer medegdsen.iim shuuh bgaad ch yaahiin bile.shudarga es zuid itgehed hetsuu bn
Хариулах124.158.82.147
Болиооо шүүх прокурорыг 80 90% солих хэрэгтэй үндсээр нь шинэчлье
Хариулах66.181.179.61
Uu buur Hereg uneleed naimaaltsdaga chenjuud yum baina .Odoo ingeed haraad zugeer suugaad baitsgaah uu bugdeeree ,denduu doromjluulj baigaa bus uu
Хариулах192.82.72.5
энэ чинь шүүхийн зууч юм бишүү, Монголын шүүхийнхэн ингэж л хүний амьдрал шийддэг юм бшд
Хариулах66.181.161.106
Ямар аймаар юм бэ юунд итгэж аиьдрах болж бна
202.126.89.100
hoorhiidoo iim hymdhan garuud uu arai l guilgachin yumaa
Хариулах103.212.117.45
зэвүүн юмнууд хэргээ наймаалцдаг байсан байна ш дээ. цалин өндөр тэгээд бас хахууль авна. ханж цададгүй хувалзнууд вэ
Хариулах66.181.181.142
Ээж,аав нь юмуу эсвэл тэжээгч нь юм уу? Ямар ч учиртай юм болдоо хөөрхий бараг ченж учиртай юм уу?
Хариулах