УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын албанаас мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хугацаа ойртох тусам УИХ-ын гишүүн С.Батболдын нэр хүндэд халдах зорилго бүхий улс төрчид, хууль хүчний байгууллагын зарим нэг ажилтнуудын оролцоотой, зохион байгуулалттай, томоохон санхүүжилттэй гүжир гүтгэлгийн ажиллагаа явагдаж байгаа нь өнөөдөр хэн бүхний нүдэнд ил болоод байна.
Гүжир гүтгэлэг тараагчид нь Засгийн газрын нэр бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглан гадаад орны шүүхэд хандсан нь ил болж, эхнээсээ АНУ-ын Нью-Йорк мужийн шүүх дээр үнэнд гүйцэгдэн ялагдсан билээ. Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь гүтгэлгийн чанартай энэхүү зүйлийг нотлогдсон мэтээр ээлжит гүтгэлгээ өнөөдөр үргэлжлүүлж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул нь ийм гүтгэлгийг хэдхэн хоногийн өмнө тараасан нь тохиолдлын чанартай биш байжээ.
С.Ганбаатар нь Х.Баттулгыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж байсан, МАН-ын нэр дэвшигчийн саналыг хуваасан, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихгүй гэж байснаа гэнэт дэвших болсон нь саяхан олон нийтэд ил болсон. С.Ганбаатар нь тэгэхээр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ямар зорилгоор оролцох сонирхолтой, яагаад энэ гүтгэлгийг тараасаар байгаа нь тодорхой юм.
Энэ мэт бусармаг үйлдлүүд нь олонд ил болсоор атал шударга үнэний дүрд тоглон гүжир гүтгэлэг тарааж байгаа нь ард олны тархийг угаах гэсэн гүтгэлгийн танил технологи бөгөөд УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг хуулийн байгууллагад өгч шалгуулах болохоо үүгээр мэдэгдэж байна.
УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын алба
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
69.243.119.163
Ooriinhoo tolgoi deerh temeeg harahgui baij busdiin tolgoi deerh uvsiig harav gedeg ug bii, chi barigdnaa,
Хариулах150.129.142.173
С.Батболд shuuh huulid her huchtei baigaagaa Ganbaad haruulah ni de kkkk
Хариулах112.164.77.108
Exleed uuriiguu shalgyyl chi
Хариулах66.181.161.11
ene hulgaichiig hezee neg tsagt unend guitsegdene. ugasa hun muutai shaar bgam . barigdana daa chi. Ganbaa hudlaa shaahxgui ldee. ene su edniihnii ah duus xogiin hun muutai lalaruud nutgiihan n bugd medne
Хариулах103.212.118.71
үхэхдээ үхэр буугаа гэгчээр новвширохгүй шүү