Иргэн н.Цэрэнпил: Миний цөхрөл туйлдаа хүрч өнөөдөр гуталгүй явж байна

Moderator
2021/03/15

Иргэн н.Цэрэнпил өнөөдөр хөл нүцгэн Төрийн ордныг тойрч, эсэргүүцэл илэрхийллээ. Түүний  хоёр хүү нь 17-20 жилийн хорих ял авчээ. Тэднийг Хүн худалдаалах гэмт хэргийг зохион байгуулсан, үйлдсэн гэх ял оноосон байна. Үүнийг ээж Цэрэнпил хэлмэгдэлт хэмээн үзэж Засгийн газарт болон холбогдох хууль хяналтын байгууллагын удирдлагуудад шаардлага хүргүүллээ. 

Тэрбээр 2018 оны аравдугаар сарын 18-нд баригдсан. Үүнээс хойш сар уулзуулсан. Би сая Баянголын шүүхийн үүдэн тайчлаа. Миний тэсгэл алдаж байна. Миний цөхрөл туйлдаа хүрч байна. "Нохой шиг уйлаал тэнэхгүй юу" гээд хөөгдөөд гарах сайхан уу? Намайг эрүүл саруул, эрх чөлөөтэй явж байхад "Нохой шиг яв" гээд хөөж байгаа шүүгчийн туслах Ангараг. Сая мөрдөн байцаагч над руу ярьж байна "Оюунчимэг гээд сайхан ярьж байна аа, би мөрдөн байцаагчаа хийж байгаа. Бас 461-т ажиллаж байгаа шүү. Хүний нөөцөөс  асуугаарай. Чи ярьж л бай" гэсэн.

Миний хүү Баярцогт овогтой Алтайбаатар, Э.Анхбаяр нар нь хамтдаа хувиараа гузов засвар, граш ажиллуулдаг байсан. 2018 оны аравдугаар сарын 18-нд ахынхаа төрсөн өдрийг тэмдэглэх гээд гарах тэр өдөр Г.Идэрбат гэх хүн Б.Алтайбаатар руу утасдаж уулзая гэсэн. Гэтэл ахын төрсөн өдөр ирсэн байна гэхэд төрсөн өдөрт нь ирсэн. Гэтэл Э.Анхбаяр нь 4 настай хүүхэд рүүгээ явсан бол Б.Алтайбаатар, Г.Идэрбат нар хорооллын "Шөлөндөө" хоолны газарт орж байтал тусгай багтай хүмүүс барьж авч явсан. 2020 оны тавдугаар сард анхны шүүх хурал нь болсон, ял оноосон. Би энэ шаардлагаараа их юм хүсээгүй. Миний хүүхдүүдийн холбогдсон хэргийг анхан шат руу нь шилжүүлээд Хатанзориг, Идэрбатыг нь дуудаад, байцаагаад өгөөч гэж гуйж байгаа юм. Би өнөөдөр гуталгүй явж байна. Шаардлагад хариу өгөхгүй бол өмдгүй, хувцасгүй явна" гэлээ.




Сэтгэгдэл (17)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.89.138
    2021/03/16

    Hunees yum avaad yabchihaad bi havdartai gd yariad ogdoggui muuhai avgai

    Хариулах
  • 202.55.188.40
    2021/03/15

    Хүний үрсийг худалдсан бол ялах ав.

    Хариулах
  • 202.126.89.39
    2021/03/15

    тэр хүүхдүүд нь мэдүүлгээ өгөөд ял авчихсан байхад тэр болсон процессыг мэдэж байдаг энэ авгай юу вэ шалдлаад яваач балай авгай вэ

    Хариулах
  • 66.181.177.225
    2021/03/15

    Худалдагдсан хүүхэд ч бай эмэгтэйчүүд бай ар талынхан ч бай ямар их зовлонд учирсаныг ойлгох чадваргүй усан толгойтнууд энэ бузар шуналтыг өмөөрч байна цуг хөл нүцгэн яв яв

    Хариулах
  • 66.181.177.225
    2021/03/15

    2 хүүхдээ нүгэлт гэмт хэрэгт татан оруулсан бузар шуналтай авгайшдээ ялаа эдэлэх нь зөв жүжигээ больж үз

    Хариулах
  • 66.181.177.225
    2021/03/15

    Хүн худалдах хэрэг иаш аюултай нэмт хэрэг энэ бол үнэн болсон юм байна лээ өөрөөч энэ авгай мөнгөнөөс хүн алахаас ч сиихгүй ёрын эмгэн больж үз нүгэл чинь нүдээрээ гарах болно шүү

    Хариулах
  • 103.26.195.6
    2021/03/15

    Хүн худалдаасан бол зохих ялаа хүлээх ёстой

    Хариулах
    • 66.181.161.18
      2021/03/15

      Khun hidaldaalah hereg uym bol yah bilee....

  • 202.179.26.188
    2021/03/15

    Хүмүүс өөр дээр тулаагүй, ирээгүй ,мэдэхгүй байж тэр эхийг ямар муухай хэлдэг юм бэ.эсвэл тэр шүүгч өмгөөлөгч прокорын хамаатангууд юм болов уу

    Хариулах
  • 202.9.40.2
    2021/03/15

    Огт хэрэг хийгээгүй байхад нь,тэр тусмаа тийм хүн худалдаалсан хэрэгээр ял өгөх үү!? Ял өгсөн байлаа гэхэд хэнд хэрэгтэй гэж???

    Хариулах
    • 124.158.88.13
      2021/03/15

      яг үнэн

  • 150.129.140.69
    2021/03/15

    Улс төрчид нь аливаа хэрэгт хөндлөнгөөс оролцохоор нийгэмд ийм л зүйл болно шүү дээ.Одоо яахав Ерөнхий сайд,Хууль зүйн сайд 2нь хорих ангид цэргийн баяраар очихгүй юу тэгэхээр эрчүүд нь уярах байхдаа.

    Хариулах
  • 66.181.161.12
    2021/03/15

    Үнэн бол үр хүүхдээ зөв хүмүүжүүлэхгүй яасын бэ .Тэр бузар мөнгө олж ирж бхад нь хүүхдүүдээ боль ингэж болохгүй гээд хүүхдүүдээ айлгаж гуталгүй явахгүй дээ

    Хариулах
  • 202.21.108.183
    2021/03/15

    Улс төрдөө гэмт хэрэгтэнгүүдийг ашиглахд эхлэхээр ингэж байгаам даа.

    Хариулах
  • 202.179.24.129
    2021/03/15

    Helnegdvvlsen bolood l ingej ybna shdee hoorhii eh

    Хариулах
  • 103.57.93.144
    2021/03/15

    Монгол хүн худалдсан бол зохих ялаа авчээ худалдагдсан хүний эх ямар байгаа бол одоо ч амар болжээ хувцасаа тайлна шалдлана эмээ хүртэл шалдана явах юм бна даа

    Хариулах
  • 66.181.161.22
    2021/03/15

    Tsagdaa awad ywsan ysn ym bol hoorhii

    Хариулах