УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр чуулганы хуралдах хугацааг 75-оос доошгүй хоног байхаар уртасган хуульчилсан.
УИХ-ын 2020 оны сонгуулиас хойш элэг бүтэн болж амжаагүй байгаа парламент өнөөдөр шинж гишүүнээ хүлээн авах нь. Тодруулбал, энэ сарын эхээр хорих ангиас суллагдсан Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө гэх мэдээлэл байгаа. Түүнд СЕХ-оос УИХ-ын гишүүнээр сонгогдсон үнэмлэх олгоод байгаа билээ.
Сануулахад, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаанаар /2021-01-15/ хянан хэлэлцээд Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан билээ.
Ж.Эрдэнэбатад улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулаад байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
66.181.161.10
Mongol danpuurchee
Хариулах202.55.188.103
Bolioch luivarchin.Mungegui. ydarsan 2 hunee sullaj chadahgui.mungenii bool bolson uomnuud eh ornoo hudaldsan luivarching eder shenegui hutssaar bgd gargaj bn.Shudarga tir bnuu
Хариулах