Дөрөвдүгээр сарын 10-н гэхэд 500 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулна

Moderator
2021/03/13

Нийслэлийн хүн амыг коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах ажил 18 дахь хоногтоо үргэлжилж байна. Дархлаажуулалтын төлөвлөлтийн дагуу эхний ээлжинд эрүүл мэндийн салбар, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, хороо, худалдаа, үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явах шаардлагатай байгууллагын ажилчдыг түлхүү хамруулж буй. Өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны байдлаар нийт 84017 хүн вакцинжуулалтад хамрагдаад байгаа юм.

Тэгвэл коронавирусийн халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад гуравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд 200 мянга, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 300 мянга, нийт 500 мянган хүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 5.188.93.91
    2021/03/14

    Sain bna, chanartai, hariutslagatai, shuurkhai baih chuhal. Mongol orniig burkhan iveeg.

    Хариулах
  • 202.126.89.173
    2021/03/13

    "Манба Дацан" эмнэлгийн эмч нар коронаг уламжлалтаар эмчлэн, эдгээж байна, ЭМЯ яагаад энэ талаар мэдээлэхгүй байнаа. http:/ /news.zindaa.mn/3lif ...

    Хариулах