ЭМЯ: 169 хүнээс коронавируст халдвар илэрлээ

Moderator
2021/03/13

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 19318 хүнд шинжилгээ хийхэд 169 хүнээс коронавируст халдвар илэрчээ. Үүний 156 хүн нь ойрын хавьталд хийсэн шинжилгээнээс илэрсэн бол 13 хүний халдварын эх ууррхайг тогтоохоор ажиллаж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ.