Европын найман улс Их Британийн Оксфордын их сургуулийн Астразенека вакцины дархлаажуулалтыг түр зогсоосон байгааг Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Ууганбаяр мэдээллээ.
Тэрбээр "Астразенека вакцинтай холбоотой ДЭМБ, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, эрдэмтэд судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлээд байна. Иймээс энэ талаарх албан ёсны мэдээллийг удахгүй өгнө. Одоогийн байдлаар Европын найман улсын уг вакциныг хийхээ түр хойшлуулсан. Бүр хориглоогүй. ДЭМБ-аас "Шалтгааныг хянан судалж эхэлсэн" гэсэн мэдээллийг өгсөн" гэлээ.
Мэдээллийг сануулахад , Астразенека вакцины талаар Дани Улсын Эрүүл мэндийн сайд Магнус Хенике “АстраЗенека вакцин нь үхлийн аюултай цусны бүлэгнэл үүсгэж байгаа нь тогтоогдсон”гэсэн юм.
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав