ЭМЯ: 103 хүнээс коронавируст халдвар илэрснээс 11 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна

Moderator
2021/03/12

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 19341 шинжилгээ хийснээс коронавируст халдварын 103 тохиолдол илэрсэн бол 60 хүн эмнэлгээс гарсан байна. Халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн 92 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байгаа бол 11 хүний хавьтлыг тогтоохоор ажиллаж байна.