Коронавируст халдварын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа 43 хүний биеийн байдал хүндэвтэр байна

Moderator
2021/03/11

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр  голомтын төрлөөр харахад үйлдвэр, банк үйлчилгээний байгууллага, албан байгууллага, нийтийн байр, эрүүл мэндийн байгууллага зэрэг халдвар авах нийтлэг эх уурхайтай газруудад голомтлон гарч байгааг мэдээллээ.

Мөн коронавируст халдвартай эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн биеийн байдал хүндэрч, хүнд, нэн хүнд хүмүүийн тоо нэмэгдэж, нас баралт бүртгэгдэж,  халдварын тархалтыг илэрхийлдэг тоон үзүүлэлтүүд бүгд өссөн дүнтэй байгаа аж.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдвартай 697 хүн эмчлэгдэж байгаа юм. Эдгээр хүмүүсээс  43 хүнийн биеийн байдал хүндэвтэр, зургаа нь хүнд, хоёр хүн маш хүнд байгааг аж.