Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргах тухай" асуудлыг хэлэлцэж, хэргийн зарим материалыг ил болгох тухай Засгийн газрын тогтоол гарсан байна.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Засгийн газрын хуралдаанаар хэргийн зарим материалыг ил болгох тухай тогтоол гарсан. Та бүхэн санаж байгаа бол 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 115 дугаар тогтоолоор хэргийн зарим бичлэгийг ил болгож, олон нийтэд тараасан. Энэ бол эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал. Улмаар материал ил болсны дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Булган нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн тухайн үеийн ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Эрдэнэбат, тагнуулын ажилтан Махгал, Баяр, Отгонбаяр, Бямбажав, Өлзийбаяр, Бархасбадь, Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорт яллах дүгнэлт үйлдүүлээд Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн.
2019 оны наймдугаар сарын 12-19-ний өдрүүдэд шүүх хурал болж, анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан. Үүнээс хойш ямар процессууд явагдаж байгааг та бүхэн мэдэж байгаа.
Олон түмний нүдэн дээр эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь маш тодорхой байгаа энэ нөхцөл байдалд Монголын шүүх Хурц нарын хүмүүст дийлдэж, эрүүдэн шүүлт буюу яргын хэрэг шийдэгдэхгүй өнөөдрийг хүрч байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэгтэй. Тэгэхээр Засгийн газар гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг олон нийт харсан энэ үйлдлийг хурдан шүүхээр шийдэгдэх ёстой гэдэг үндсэн дээр Засгийн газрын тэргүүн гурав хоногийн өмнө эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ялтан Т.Чимгээтэй очиж уулзсан" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна