Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр боллоо. “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг баталлаа. Багц сургалт нэг сарын хугацаатай. Сүүлийн гурван сар ажилгүй байгаа ч ажил хийх, амьдралаа өөрчлөх хүсэлтэй, 18-34 насны, эрэгтэй, эмэгтэй 1,000 хүнийг сар бүр сонгон шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургах юм.
Төслийн талаархи мэдээ, мэдээллийг бүртгэл эхлэхээс 10, түүнээс багагүй хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлнэ. Залуучууд тухайн үед нь цахимаар болон өөрсдөө очиж бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэс хариуцах юм.
Бүртгэх, ярилцлага хийх, сонгон шалгаруулахтай холбоотой удирдамжийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга батална. Сонгон шалгаруулалт, цар тахлын шинжилгээ, эрүүл мэндийн бусад үзлэгт тэнцсэн залуусыг нэгдсэн цэгээс багц сургалт хийх байранд хүргэнэ. Орон нутгийн залууст унааны зардал олгохоор төлөвлөжээ.
Төсөл нь залууст эрүүл, эртэч, амьдралын идэвхтэй хэв маяг, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх хэлбэрээр ажилтай, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэ хүрээнд өөрийгөө танин мэдэх, зөв дадал хэвшил, харилцаа хандлага, эх оронч үзэл санааг ойлгуулж, бие бялдрын зөв хүмүүжил, гэр бүлийн эерэг харилцаа, соёл төлөвшүүлэхэд чиглэсэн багц сургалт явуулна.
Мөн ажил хөдөлмөрт бэлтгэх, ажлын ачаалал зэргийг даван туулах чадавхид сургах, хүн бүрийн онцлогт тохирсон ажил, мэргэжлийн зөвлөгөө өгч, хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөө гаргахад нь туслах юм.
Энэ жил шаардагдах 11 тэрбум 800 гаруй сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын батлагдсан төсвийн багцад зохицуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан санхүүжүүлнэ.
Төсөлд хамрагдсан залуусыг нэг жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилтай болгосон ажил олгогч, ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нэг жилийн Нийгмийн даатгалын шимтгэл /эрүүл мэндийн даатгалын шимтгэл орохгүй/-тэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгохоор төлөвлөлөө. Үүнд шаардагдах хөрөнгийг 2022 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгаж байх юм.
Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг гүйцэтгэхээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ хийхдээ залуучуудыг ажилтай болгох талаар тусгаж байхыг төсвийн бүх ерөнхийлөн захирагчид даалгалаа.
Нийт хүн амын 31, хөдөлмөрийн насны иргэдийн 46 хувийг 15-34 насны залуус эзэлдэг. Улсын хэмжээнд ажилгүй байгаа 92 мянга гаруй хүний 51 хувь нь буюу 47 орчим мянга нь 18-34 насныхан гэсэн статистик мэдээ гарчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
66.181.161.41
Яаж хамрагдах вэ? тодорхой мэдээлэл авсан хүн байна уу?
Хариулах202.126.90.93
Нас заагаад бусад нь хүн биш юмуу
Хариулах66.181.161.95
Yaaj xamragdax we
Хариулах202.126.90.111
Yaj burhuulhuu
Хариулах66.181.176.202
50 нас хүртэл хамруулж болохгүй юу?ажил олдохгүй.тэтгэврийн нас нь хол.хэцүү л бншдээ.манайхаас өөр оронд бол 45-50 нас тай бол ид үнэнч шударга ажилладаг ар гэр татлаагүй тууштай ажилладаг болохоор ажилд авах дуртай л байдаг.
Хариулах202.55.188.91
үнхээр их таалагдалаа
Хариулах66.181.161.120
Sum oron nutgtaa ajiltai orlgotoi baimaar l bn daanch dan ylgaj haritsdag bid iim l niigemd bn
Хариулах66.181.161.52
Үнэн шүү
66.181.161.35
Kkkk butehgui heden tosol nertee ym biched 1say togrog awah ymu
Хариулах66.181.161.28
Ажлын байр байхгүй бол мөнгө үрэхийн нэмэр.ажиллуулах газарт нь мөнгийг нь өг.цалин авна.сайн ажиллавал...
Хариулах202.126.89.211
60 хүрээд тэтгэвэрт гаргахгүй бна суралцмаар л бна шүү дээ.
Хариулах192.82.90.48
Ажилд аваад ажлын байран дээр нь сургаачээ байгуулагад нь мөнгийн өгөөд
Хариулах66.181.161.30
Tiim shv
66.181.161.70
iim hachin hog zolbin sanaagaa boli
Хариулах202.126.88.48
35-45 настай хүмүүс бас суралцмаар л байна ш дээ
Хариулах66.181.161.115
Тиймээ 35-45 насныхан сурмаар байна