Хар тамхины хэрэгт холбогдсон дэд сайд асан Б-ийн охин Буянжаргал гурван жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ

Moderator
2021/03/10

Эрүүл мэндийн дэд сайд асан Б-ийн Буянжаргал охинд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн баасан гарагт болсон байна. 

Нийслэлийн прокурорын газраа  Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Нарангаова, Лай Фужун нарыг шалгаж мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тэдэнд прокурор Эрүүгийн хуулийн 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан”, 24.3-1-ийн “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалт бусаар ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 

Хэргийг хэлэлцээд У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Лай Фужун нарт тус тус т 2.5 жилийн хорих ял оноосон бол Б.Буянжаргал, Нарангаова нарыг гурван жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ.

Сануулахад,  Эрүүгийн цагдаагийн албаны xар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн оны нэгдүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг дайчлан баривчилсан. Хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Улмаар дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогдсон байна. Баривчлагдсан хүмүүсийн дунд Эрүүл мэндийн дэд сайд асан Б-ийн Буянжаргал охин байсан юм.


Сэтгэгдэл (20)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.59
    2021/03/15

    Үүний цаана хэрэг наймаалцах , Авлигын гэмт хэрэг давхар явагдаад байна. Адилхан хэрэглэчихээд нэг нь хоригддог нөгөө нь тэнсэн авдаг. Монголын Төрийг энэ авлигачид шүүгчид Ялзруулж байна

    Хариулах
  • 66.181.187.215
    2021/03/12

    buyanaa odoo ch haraal idsen har tamhia hereglej baigaa shdee eej aaw ni diilehee bolison

    Хариулах
  • 202.21.124.41
    2021/03/11

    bolio pizda saidiin ohin bolhoor 3 jil tensen,uvs tatsan batsaan 3 jil ene chn shudraga shuuh yum uu?

    Хариулах
  • 66.181.176.135
    2021/03/11

    Больж үз новшнуудаа 2жил 5сар хужаад дэд сайдын охинд 3 жил тэнэсэн ч гэх шиг яасан өчүүхэн бяцхан ял өгдгийн бээ.Хэзээ хууль хүн бүхэнд ижил үйлчилдэг болох вээээ

    Хариулах
    • 192.82.68.93
      2021/03/11

      Тийм шүү

  • 66.181.161.79
    2021/03/10

    Мансуурахад эх орон хэрэгтэй юу

    Хариулах
  • 66.181.161.79
    2021/03/10

    Монголын ирээдүй залуу үе.өнөөдөр тэр охин.маргааш та бидний үр хүүхэд, монгол улсын мөхөл.....ма

    Хариулах
  • 122.201.31.10
    2021/03/10

    Сайд Жигжид үү? Б.Тэмүүлэн

    Хариулах
  • 192.82.68.114
    2021/03/10

    Хэсэг нь ямар ч хэрэггүй юм худалдаж авч зугаацаж бхад зарим нь брны зээлээ, өнөөдрийн хоолоо, түрээсийн мөнгөө яаж төлнөдөө гээж бодоод явж бдаг... одоо тавьлан юмдаа л гэх бхдаа ккк

    Хариулах
  • 150.129.141.176
    2021/03/10

    Дэд сайд Б гэгч хэн бэ. Нэрий нь хэлэхгүй бж яах гэж анхнааса зарладгийн. Зүгээр л иргэн Буянжаргал гэнэ биз

    Хариулах
  • 192.82.68.128
    2021/03/10

    хятадад хар тамхины хэрэгт орооцолдсон бол цааз эсвэл насаараа хоригдох байсан даа. Манай хуулт яагаад ийм гаж юм бэ

    Хариулах
  • 192.82.78.145
    2021/03/10

    Ugaasaa mungu erx medeltei xund xuuli uilchildeguishdee ene togtoomjuudchin jiriin ard irgeded zoriylagdsan yum bishuu

    Хариулах
  • 192.82.74.103
    2021/03/10

    Хөгийн юм бэ! Сайд даргын үр хүүхдэд тусгай энэрэнгүй хууль үйлчилээд ардын хүүхэд бол 10 жил авахаар хэрэг шд.Монголоос явах юмсан.шударга зүйл нэг ч байхгүй

    Хариулах
    • 66.181.186.38
      2021/03/11

      yag tiim. huuliinhaa dood сангц in 3 jil shdee. bas tensen ch geh shig. hunii muud durtaidaa bish shudraga bus bgaad uur hurhiimaaa

  • 192.82.81.56
    2021/03/10

    Хууль бол үнэн дээ л хулхи болжээ.

    Хариулах
  • 202.55.188.92
    2021/03/10

    Луйварчины зулбасагнуудыг хар тамхинд живүүлээд үхүүлж дуусга. Талахны мөгнгөө яаая гэж байгаа борчууд бол нээх хэрэглээд байхгүй

    Хариулах
  • 49.0.142.124
    2021/03/10

    Хар тамхи хэргэлсэн хүнд ял өгөхгүй гээд нэгмөр хууль гаргачихаач.

    Хариулах
  • 202.55.188.97
    2021/03/10

    Шүүх, прокурорууд одоо болиоч ээ, худалдах зорилгоор авч явсан бол яахаараа тэнсдэг байнаа. Мөнгө байхад бүхний худалдан авах юм аа

    Хариулах
  • 202.9.47.6
    2021/03/10

    Mongotei erh medeltei bhad l bolno ugaasaa huuliar bogsoo archij bgaazdee harin heden bor tsagdaa ni ilruuleed l bdag esergeer oorsdoo heregt orood ynz buriin gutgeleg doromjlold orchino arai gej ilruuleed ogonguut prokuror shuugch nar ni hudaldagdchihsan tolgoig mi ileed ongorhiim daa

    Хариулах
  • 124.158.82.51
    2021/03/10

    Урьд нь бас хар тамхины хэрэгт орооцолдож байсан биздээ яахаараа тэнсэн өгдөг юм бэ

    Хариулах