Булган аймгийн Орхон сумын Засаг дарга амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Moderator
2021/03/10

Булган аймгийн Орхон сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ энэ сар 3-4 шилжих шөнө амиа алдсан хэрэг гарсан байна. Талийгаачийн үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. 

Талийгаач цагдаагийн албан хаагч болон өөр нэг иргэнтэй хамт согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа нас барсан, гаднаа ил шархтай байсан талаар эх сурвалжууд мэдээлж буй юм. 

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Хэргийн газар цагдаагийн алба хаагч байсан эсэх нь одоогоор тодорхойгүй. Гадны нөлөөтэй нас барсан эсэх нь тодорхойгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй. Шинжилгээний хариу, анхан шатны дүгнэлт 14 хоногийн дараа гарна" гэжээ.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 98.204.176.20
    2021/03/13

    Buh um n togtoogdoogui

    Хариулах
  • 64.119.16.2
    2021/03/11

    дуракууд, жирийн иргэн байсан бол иргэн ...-г сэжигтнээр татаж, байцааж байна гээд хээв нэг зогсож байгаа даа. хууль цагдаа ийм л шударга бус ажиллаж байна.

    Хариулах
  • 43.242.243.254
    2021/03/10

    Бүү тэгэж юм бүхнииг мурьж бай чамд ямар хэрэгтэй юм

    Хариулах
  • 73.42.213.129
    2021/03/10

    Нас барсан эсэх нь бас тодорхойгүй.

    Хариулах
    • 202.126.90.28
      2021/03/10

      Харин тийм байхаа