Энэ сарын 3-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймгийн Шилүүстэй суманд очсон хоёр иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан билээ. Тэгвэл тусгаарлалтад байсан эрсдэл өндөртэй нэгдүгээр хавьтлын хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарчээ.
Ингэснээр Завхан аймагт коронавирусийн нийт дөрвөн тохиолдол бүртгэгдэж байна. Шинээр халдвар авсан хоёр иргэнийг өнөөдөр сумын Эрүүл мэндийн төв рүү шилжүүлжээ. Мөн нэг иргэн нь ходоодны хорт хавдартай байсан бөгөөд биеийн байдал маш хүнд байна гэж аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл ахуйн нөхцөл хүнд байгаа тул халдвар авсан иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх хүсэлтийг Аймгийн онцгой комиссоос Улсын онцгой комисст хүргүүлжээ.

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай