УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл өгсөн байдаг. Тэгвэл Г.Дамдинням, Х.Ганхуяг нарт олгосон зээл хууль, дүрэм зөрчигдөж олгогдсон байх магадлалтай гэж үзээд АТГ-т шилжүүлсэн байна. АТГ-аас уг хэргийг шалгаж буйг Хөгжлийн банкны захирал Н.Мөнхсүх ярьжээ.
Эдүгээ тус гурван хүн УИХ-ын гишүүнээр ажиллаж буй бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах хуулийн төслийг өргөн барьсан ч шүүмжлэлд өртөн буцаан татсан юм. Учир нь "Хөгжлийн банк"-аас авсан зээлийн хүүгээ чөлөөлөхөөр хуулийн төсөл өргөн барьсан байж болзошгүй гэх хардлага байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.9.46.132
мордохын хазгай гэгчээр Амартүвшин угаасаа сонгуулийн үеэр бүтэхгүй, сэжигтэй нь ойлгомжтой л байсан ш дээ. Бүгдийг нь шалгуулж түдгэлзүүлээч ээ. Яагаад энэ мэтийн хулгайчдыг хаацайлаад байдаг юм бэ??? Ард түмэн эргүүлж татах эрх мэдэлгүй, хүчгүй байгаа цагт авилга цэцэглэж, дарангуйлал хөгжих нөхцлийг 30 жил бүрдүүллээ ш дээ. Монголчууд минь төрөө цэвэрлэх хүчтэй байцгаая л даа.
Хариулах