Төрийн ордны үйлчилгээний ажилтнаас коронавируст халдвар илэрчээ

Moderator
2021/03/09

Төрийн ордны Төрийн үйлчилгээний  нэг ажилтнаас коронавируст халдвар илэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ. 

Одоогоор тухайн хүнтэй холбоотой хавьтал судлалын тандалт хийгээд 80 хүнээс шинжилгээ авч, тусгаарлалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.