А.Гансүх, Б.Баасанцогт нарын асуудлаар өнөөдөр ҮАБЗ хуралдах уу?

Moderator
2021/03/09

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээ нарын хэргийг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн  байж болзошгүй баримттай танилцсан байна. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 401 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээтэй уулзлаа. Үүний дараа Ерөнхий сайд сэтгүүлчдэд "Б.Баасанцогт гэдэг хүний өөрийнх нь компьютерээс ял төлөвлөсөн байж болзошгүй нотлох баримт гарч ирсэн. Үүн дотор С.Зоригийн хэрэгтэй холбоотой удаашруулах, өмнө нь шүүх дээр байсан зарим хэргүүдийг Б.Баасанцогт гэх хүн төлөвлөдөг байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн. /Хувьтөгөлдөрийн идэр Болдбаатар нэр бүхий прокурорууд цаг нь болохоор нэрийг нь хэлнэ/.  

Маргааш /өнөөдөр/ҮАБЗ хуралдах хүсэлтийг Засгийн газрын зүгээс тавина. Б.Баасанцогттой холбоотой асуудлыг ёс зүйн хувьд шалгах ёстой гэсэн байр сууриа Засгийн газрын зүгээс илэрхийлнэ. Хэрэв Б.Баасанцогт Шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс оролцсон тогтоогдвол том хэмжээний асуудал болж хувирна. Үүнд ҮАБЗ- ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцсон байж болзошгүй.

Тэгэхээр А.Гансүх ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар цаашид ажиллах ёс зүй байх уу үгүй юу гэдгийг ҮБАЗ-ийн нэг гишүүний хувьд хөндөнө.

Цаашдаа шаардлагатай мэдээллүүдийг ил болгож, УИХ-ын чуулган эхлэх үед асуудлыг тавина гэж бодож байна” гэлээ.


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.184
    2021/03/09

    Энэ Баасанцогтыг яасан ч их балбах юм бэ. МИАТ-д байхдаа гэмгүй залуу шиг харагддаг байсан даа.

    Хариулах
    • 202.179.2.18
      2021/03/11

      Гэмт хүн би гэмтэй гэдгээ харуулаад явах уу. Явж явж хамгийн асуудалтай хүмүүс хамгийн энгийн дүр сайн гаргадаг юм. Монголоор бол хүмсаа нуусан туур шиг л гэдэг дээ.

  • 139.5.217.114
    2021/03/09

    Гансүхийг зайлуулах нь зөв

    Хариулах
    • 202.179.2.18
      2021/03/11

      Муу хүн боловсролтой бол туудаа төгсөрнө гэж. Ухаад байвал асуудал их бий дээ энэ хүнд

  • 202.9.46.151
    2021/03/09

    Гансүх бол 2 үзүүртэй зүү шиг маш аймшигтай, зальтай хүн. 3. Энхболдтой сүлбээтэн, бас Сү. Батболдын баз хүргэн болохоор аль ч засгийн үед газардахгүй амбицтай МАН-ын холбоотон шүү.

    Хариулах
  • 66.181.161.99
    2021/03/09

    Миний бичсэн сэтгэгдлийг

    Хариулах
  • 66.181.161.99
    2021/03/09

    Яагаад устгаад байгаа юм бэ

    Хариулах
  • 66.181.161.99
    2021/03/09

    Нэг хүн тухайлбал лифтэнд дур хүслээ барьж дийлэлгүй оцгоноод байсан Баасанцогт гэдэг залуу шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс оролцсон байж магадгүй гэнэ үү?хахаха.Ямар арчаагаа алдчихсан шүүх засаглал гээчийн тухай бичээд байна вэ?Энэ монгол улсын шүүх засаглал ялзраад өмхийрөөд хараат бус байдлаа алдчихсаныг одоо л мэдэж байгаа юм шиг уран донгодох юм.Нэг хүнийг харлуулахын тулд нам дарахын тулд намаараа бүр ЗГ-ын бүрэлдэхүүнээрээ яцганатал тэмцэж байх шив.Гэнэн тэнэг ард түмний чинь дунд зохиомол жүжиг үлгэрт чинь итгэхгүй масс байгаа гэдгийг хайхрахгүй л байх шиг.Ямар ч хамаагүй аргаар МАН-аас дэвшсэн хүн ерөнхийлөгч заавал болох ёстой гэсэн арчаагүй явуургүй арга нь ард түмнийг талцуулж цус урсгасан үйлдэл рүү турхирах вий дээ.

    Хариулах