Тусгаарлах байр халдварын "голомт" болж байгаа юу?

Moderator
2021/03/08

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 3336 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 2588 байгаа. Өнөөдрийн байдлаар 732 хүн эмчилгээнд байгаа. Тэгвэл энэ эмчлүүлж байгаа иргэдийн ойрын хавьтлуудыг тусгаарлаж буй асуудал шүүмжлэл дагуулж эхэлсэн байна. Энэ талаар нэгэн иргэн халдвар авсан иргэний нэгдүгээр хавьтал болсон иргэн  "Би нэгдүгээр хавьтагч ш дээ гэж гурван хоног ХӨСҮТ рүү залгасаар байгаад тусгаарлагдсан байна. Тусгаарлах байрны нөхцөл байдал маш хүнд. Иргэд эндээс халдвар авч байна. 2,3 удаагийн шинжилгээ эерэг гарч байгаа нь ерөөсөө л тусгаарлах байрнаас халдвар авч байгаатай шууд холбоотой гэж байна. ХӨСҮТ үнэхээр муу ажиллаж байна. Удаан байна" гэжээ.