Л.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээг удаа дараа мансууруулж, гарын хээг нь хүртэл авч ашигласан нөхцөл байдлууд илэрсэн байж магадгүй

Moderator
2021/03/08

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 401 дүгээр хорих ангид очиж, ялтан Т.Чимгээтэй уулзлаа. Тэрбээр "Өнөөдөр ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Иймээс өнөөдөр өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Т.Чимгээтэй холбоотой хүний эрхийг зөрчсөн талаар дүгнэлтийг сонсоод Засгийн газрын тэргүүний хувьд Т.Чимгээтэй уулзлаа. Өнөөдөр би Т.Чимгээгийн гэр буруутай эсэх асуудлыг ярихгүй. Тийм ч эрхгүй. Гэхдээ шүүн таслах үйл ажиллагаан дунд хүний эрхийг зөрчсөн эсэх Засгийн газартай холбоотой асуудал байна. Шүүх дээр очих, хэрэг бүртгэлт явагдах үйл ажиллагаа нь Засгийн газрын шууд харъяаны газар болох ЦЕГ, ТЕГ, УИХ-ын харъяа АТГ мөн ШШГЕГ-тай холбоотой асуудал юм. Тиймээс Т.Чимгээтэй уулзаж зарим нэг асуудлыг тодруулсан. Энэ хэрэгтэй холбоотой зарим нэг асуудлыг нууцаас гаргахаар болсон. Үүнийг Т.Чимгээгийн өөрийнх зөвшөөрөлтэйгээр гаргах ёстой. Т.Чимгээ өөрөө нууцтай холбоотой асуудлыг нууцаас гаргахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. 2015 оны наймдугаар сарын 31-ны өдөр Т.Чимгээ хоригдож эхэлсэн. 2016 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр ял сонссон. Өнөөдрийн байдлаар 5 жил, 6 сар, 7 хоног хоригдож байна. Хэрэв хилсээр онц ноцтой хүн амины хэрэгт эрүүдэн шүүж байгаад энгийн иргэнд хүчээр ял тулгасан бол яах вэ?  Хорих ангид ял эдэлж байгаа хүн Т.Чимгээ рүү мессэж бичиж дарамталсан. Хүний цогцос  Т.Чимгээгийн хашаанд хаяж, ээжийг нь айлгаж сүрдүүлсэн. Мөн Т.Чимгээгийн уух зүйлд нь мансууруулах бодис хийх мэт олон удаагийн давтамжтай асуудал гарсан. Нүцгэн байсан зургийг нь авч гэр бүлийнх нь хүн рүү явуулсан. Мансууруулж биеэ хянах чадваргүй байхад нь гарын хээ хүртэл авч ашигласан тохиолдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон байж магадгүй асуудал ярьж байна. Төв аймаг нэг жил гурван сар хоригдсон. Энэ нь стандартын байр биш байсан. Албаар камержуулж тохижуулж, яллагдагчаар татагдсан хүн дээр ялтанг оруулсан /энэ бичлэг задарсан/. Т.Чимгээ хэрэгт шалгагдаж байхад буюу 2018 оны наймдугаар сард түүний төрсөн охин нас барсан байдаг. Энэ хэргийг сэргээж шалгаж өгөөч гэсэн хүсэлтээ Т.Чимгээ өгсөн" гэлээ.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.72
    2021/03/09

    Hichnen neg ni yl zawshad ywjbaihad sulalchihach hvn alsan uls zondo eth cholotei ywjl bgashde

    Хариулах
  • 106.102.128.165
    2021/03/08

    ХУДЛАА ШОУДАХАА БОЛЬ ХҮНИЙ ЗОВЛОНГООР ТОГЛООД СУЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ

    Хариулах
  • 66.181.177.179
    2021/03/08

    Арга ядсан дарга нарын аврах зүйл нь Зоригийн хэрэг болсон юм байна дөа.Бусад хэлмэгдэж орсон ядуучуудыг тоох ч үгүй.

    Хариулах
  • 192.82.69.170
    2021/03/08

    Хүний амьдарлыг ч аймар болголоо доо бузрууд

    Хариулах
  • 66.181.161.72
    2021/03/08

    hurts .elbegdorj 2 iin hiisen ajil shuu de

    Хариулах