ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг хүн нас барлаа

Moderator
2021/03/08

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Энэ үеэр А.Амбасэлмаа доктор ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэн хүнд оноштой нэг хүн нас барсан гэсэн мэдээллийг өглөө. 

Тухайн хүний хувьд коронавируст халдвартай нь батлагдаад 21 дэх хоног дээрээ эмчлүүлж байгаад олон эрхтний дутагдал, бөөрний дутагдал, сахарын хүндрэлээр нас барсан байна.