Уг тогтоолд өндөр өртөгтэй түлэнхийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100% төлөхөөр тусгаж өгсөн. ГССҮТ-ийн сүүлийн 3 жилийн судалгаагаар 0-5 насны нийт 11,000 хүүхэд түлэгдэж тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс 8,387 нь ГССҮТ-өөр тусламж үйлчилгээ авсан байна.
2019 онд 1,400 хүүхэд хэвтэн эмчлүүлсний 50-60 хувь буюу 600 орчим хүүхэд мэс засал эмчилгээнд ордог. Түүний дийлэнх хувь нь хүнд түлэгдэлтээр эрчимт эмчилгээний тасагт эмчлэгддэг. 0-5 насны хүүхдийн эндэгдэлт нас баралтын гол шалтгаанд түлэгдэлтийн шалтгаан нэн тэргүүнд бичигддэг байна.
Түлэгдэлт нь бага насны хүүхдийн амь насанд шууд сөрөг нөлөө үзүүлдэг өвчин юм.
Түлэгдэлтийг эмийн эмчилгээнээс гадна мэс заслын эмчилгээ донор арьс нөхөх мэс засал хийгддэг. Өмнө нь донор арьсыг гаднаас өндөр өртөгөөр авдаг байсан бол одоо эх орондоо даатгалаас хөнгөлүүлж хийлгэх бүрэн боломж нээгдэж байгаа юм.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж буй ХҮҮХДИЙН ТҮЛЭНХИЙН МЭС ЗАСАЛД ДОНОР АРЬС НӨХӨХ мэс заслыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100% санхүүжүүлэх “БАТЛАМЖ”-ийг тус төвийн Ерөнхий захирал Э.Галбадрахад Эрүүл мэндийн сайд С.Энхболд гардуулан өглөө.
Эх сурвалж: ЭМЯ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна