Архангай аймагт батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтал 26 хүнийг тусгаарлан хянаж байна

Moderator
15 цаг 53 минутын өмнө

Өнгөрсөн 24 цагт шинээр батлагдсан 67 тохиолдлын нэг нь Улаанбаатар хотоос Архангай аймаг явсан хүн байжээ. Тиймээс уг тохиолдлыг ойрын хавьтал болсон 26 хүнийг тусгаарлалтад авч, шинжилгээ хийн, ажиглаж байгааг ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ. Иймд орон нутаг зайлшгүй явах болсон тохиолдолд PCR шинжилгээ өгч, хариугаа авсны дараа замд гарахыг ЭМЯ-наас иргэдэд анхааруулж байна.