Орон нутгийн иргэдийн 5-7 дугаар сард вакцинжуулна

Moderator
2021/03/06

Засгийн газар, Улсын онцгой комисс дархлаажуулалтыг хоёр шаттай хийхээр төлөвлөөд байна. Эхний ээлжинд буюу 3-5 дугаар сард халдварын голомтууд идэвхтэй байгаа Улаанбаатар хотын насанд хүрсэн нэг сая иргэнийг дархлаажуулна. 

Үүнд томоохон зах, худалдаа, үйлчилгээний газруудад ажиллаж байгаа 40 мянган хүн, боловсролын бүх шатны байгууллагын 45 мянга гаруй багш, ажилчин юуны өмнө хамрагдах юм. Нийтийн тээврийн салбарын 1000 орчим автобусны жолооч, албан ёсны зөвшөөрөлтэй 400 гаруй таксины жолоочийг мөн дархлаажуулна.

 Үүний дараа 5-7 дугаар сард ногоон бүс болох орон нутгийн иргэдээ хамруулах болжээ.