ЭМЯ: Найман хүнээс коронавируст халдвар илэрлээ

Moderator
Өчигдөр 11 цаг 43 минут

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 24803 шинжилгээ хийснээс найман хүнээс коронавирус халдвар илэрлээ. Эдгээрийн гурав нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол тав нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Харин 39 хүн эмнэлгээс гарсан байна.