ЭМЯ: 77 хүнээс коронавируст халдвар илэрлээ

Moderator
2021/03/05

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар болон вакцинжуулалтын үйл явцын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13207 хүнд шилжилгээ хийхэд 77 хүнээс коронавируст халдвар илэрсэн бол 27 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Эдгээр халдвар авсан хүмүүсээс 5 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байгаа бол нэг голомт шинээр бүртгэгдсэн байна. Харин үлдсэн 71 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна.