УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нь нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, яллагдагчаар татагдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэрбээр УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэсэн “хамгаалалттай”-гаар хуулийн байгууллагад шалгагдаж байсан юм.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нь нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам долларын авлига өгсөн хэрэгт шалгагдаж, Нийслэлийн прокурорын газарт хэргийг нь хянаж байв.
Энэ үеэр А.Адъяасүрэн өөрт холбогдох хэргээр Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргасан байдаг. Уг гомдлын дагуу А.Адъяасүрэнг дээрх хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон тухай Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Нямдорж 2021 оны 02 сарын 09-нд хариу мэдэгджээ.
Уг мэдэгдэлд “А.Адъяасүрэн таныг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь "Эрдэнэс таван толгой ХК"-ийн уурхайгаас Гашуун сухайт- БНХАУ-ын нутаг дахь Ганц модны боомтын чиглэлд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх С төрлийн бичиг гаргуулж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Авто тээврийн үндэсний төвын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд хахууль өгөхөөр амлаж, дээрх ажлын хэсгийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар хурлаар “Баянговь транс” ХХК-ийн 85, “Сан тээвэр групп” ХХК-ийн 190, “Топ транспорт” ХХК-ийн 30, Тэнгри транс” ХХК-ийн 172, “Ульгансар транс” ХХК-ийн 203 нийт 680 машинд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх С зөвшөөрөл олгож шийдвэрлэсний хариуд түүний хүргэн Б.Габитаар дамжуулж, 100.000 америк долларын хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 2020 оны 5 сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.
Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6.1, 1.6.2 дахь хэсэг зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй явагдах, хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим зөрчигдсөн байх тул танаас гаргасан гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэлээ” гэжээ.
Сонирхуулахад, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн жилийн 800 гаруй сая төгрөгийн орлоготой, тэрбум 500 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 800 сая төгрөгийн хадгаламж, 300 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж хөрөнгө орлогоо мэдүүлж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
192.82.70.80
Хууль тогтоомж үйлчилдэггүй, болон хууль завхруулагч хуулийнханд мэргэн буучийн сум л үйлчлэх юм шиг байна даа ер нь
Хариулах103.212.119.128
АТГ гэж арчаагүй , газар болжээ.
Хариулах64.119.18.150
Нутгийнхан их өглөгч гэж л магтар юм билээ.
Хариулах202.9.46.81
Өгч авч байхыг нь гардсан байж яллагчаар татаж чадахгүй бол АТГ байх шаардлагагүй.
Хариулах66.181.176.201
За,энэ АТГ худлаа юм бна ! Дээр нь Женко ,Хук ,Оюук нтр жинхэнэ худоаа гарууд
Хариулах202.9.40.179
Улаан цайм буруутай гэж эрүү үүсгээд буруутай болохоор нь эрүүгийн хэргийг хүчингүй болгосон гэнэ үү Ямар хүн болоод ийм хэрэгт татагддаггүй хачин юм бэ?
Хариулах172.58.141.156
Ene huuhen jenko giin hyadadiin company iig zuuchildag ariin albiig zalguuldag
Хариулах124.158.82.51
Шаадиймбээ
Хариулах139.5.219.122
ямар бизнес хийгээд ийм мөнгөтэй болж байна вэ.адилхан тийм бизнес хийе
Хариулах202.9.40.44
Х
Хариулах