“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК үнсэн сангийн тунгаагуурын усыг Туул голд асгасан асуудлаар МХЕГ-аас өнгөрсөн сарын 17-18-ны өдрүүдэд газар дээр нь ажиллаж, улмаар Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Шалгалтаар “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК нь Туул голын сав газар луу аваарийн шугам хоолой татаж их хэмжээний тунгаагдсан усыг зөвшөөрөлгүйгээр татан зайлуулсан нь тогтоогдсон байна.
Станцийн удирдлагуудын зүгээс тунгаагдсан усны санг хоосолж цэвэрлэх болон 2020-2021 оны өвлийн бэлтгэл хангуулах техник зохион байгуулалтын арга хэмжээг хангалттай зохион байгуулж ажиллаагүй, шинэ үнсэн санг гэрээт хугацаанд нь оруулах ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй, шинэ үнсэн сан хугацаандаа ороогүй нөхцөлд авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж ажиллаагүйгээс тунгаагдсан усны сан дүүрч, аваар саатал үүсэх нөхцлийг бүрдүүлжээ.
Иймээс Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалтын дүгнэлтийг Эрчим хүчний сайдад хүргүүлж, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д зөвшөөрөлгүй бохир ус хаясан зөрчилд Зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
139.5.216.13
Мэргэжлийн хяналтын газарт дуудлага хаанаас өгсөн бэ? Харин ч дор нь зогсоож дээ..
Хариулах