ЭМЯ: 45 хүнээс коронавируст халдвар илэрлээ

Moderator
2021/03/01

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11905 шинжилгээ хийхэд 45 шинэ тохиолдол батлагдсан байна. Үүний 42 нь өмнөх батлагдсан тохиолдын хавьтал байгаа бол гурван хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байгаа аж.

 Мөн 50 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.