Вакцин тариулснаас хойш гурав хоног архи, согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.

Moderator
2021/02/28

Дархлаажуулалтын дараах урвалыг тандан судалж байгаа. Дархлаажуулалтад хамрагдсан нийт хүний 21,5 хувьд нь халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх зэрэг ерөнхий болон хэсэг газрын урвалууд гарсан. Эрүүл мэндийн байгууллагын хоёр ажилтанд богино хугацаагаар артерын даралт нэмэгдэх шинж тэмдэг илэрсэн. Эдгээр шинж тэмдгүүд 2-3 хоногийн хугацаанд арилсан.

Вакцин хийлгэхийн өмнө тухайн вакцины талаар сайтар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хийлгэхээс өмнө эмчийн үзлэгт орно. Иргэн гурван өдөр дамжиж вакцинд орж 30 минут байна. Вакцин хийлгэхээр ирэхдээ дулаан хувцаслаж ирэх хэрэгтэй. Мөн архи тамхи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэхгүй байх ёстой. Вакцин тариулсны дараа тарьсан газрын хөндөхгүй, жин тавихгүй, маажихгүй, хөндөхгүй, хоёр өдөр ус хүргэж болохгүй. Вакцин тариулснаас хойш гурав хоног архи, согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна