Монголбанкнаас гаргасан цахим мөнгөний журмаар “АрдКойн”-ийг зохицуулахгүй болохыг мэдэгджээ

Moderator
2021/02/28

“Аппрентис” шоу үзэгчдэд хүрсний дараа “Ард кредит” ББСБ-ын үйл ажиллагаа залууст илүү ихээр танигдаж эхэлсэн гэж ойлгож болно. Тэр ч утгаараа “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааны ханш сүүлийн үед хамгийн их өсөлттэй байх болсон юм. Ингэснээр хувьцаанаас ашиг хийх сонирхолтой хүмүүс нэмэгдэж, тус компанийн хувьцааг олноор худалдан авч байна. Тэгвэл хувьцааны өсөлт нь хөөсрөлт байх вий, эргээд хувьцаа эзэмшигчид хохирч үлдэх вий гэх асуудал давхар хөндөгдөж эхэлсэн.

Тэгвэл Монголбанкнаас “Ард кредит” ББСБ-ын “Ard Cash” үйлчилгээнд цахим мөнгөний зөвшөөрөл олгосон. Энэхүү зөвшөөрөл нь “Ard Coin” урамшууллын оноо, түүнийг арилжаалах үйл ажиллагаанд хамааралгүй тул Монголбанкнаас гаргасан Цахим мөнгөний журмаар “Ard Coin”-ийг зохицуулахгүй” хэмээн мэдэгджээ.

“АрдКойн бол” Ард Санхүүгийн Нэгдлийн үнэгүй тараадаг блокчэйн дээр суурилсан урамшууллын оноо юм. Харин Монголбанкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн хоёрдугаар хэсэгт \төгрөгийг орлох төлбөр бусад хэлбэрүүдийг Монгол банкны зөвшөөрлөөр төлбөр тооцоонд хэрэглэх\-ээр хуульчилж, үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу Монгол улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий бэлэн бус төлбөрийн хэрэгсэл болох цахим мөнгийг холбогдох байгууллагын зөвшөөрөлтэй нэвтрүүлэхийг зохицуулсан. Тиймээс койныг Монгол улсын одоогийн хууль тогтоомжийн хүрээнд бүртгэн зарцуулах эрх зүйн орчин байхгүй ажээ.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.20.34
    2021/02/28

    Олон улсын жишгээр явж байгаа болохоос хууль зорчиж байгаа юм огт байхгуй Ганхуяг захирал юу хийхээ сайн мэдэх ухаантай хун

    Хариулах
  • 66.181.161.112
    2021/02/28

    Coin zovj zovj buun l yum bolj bj heden cointoi bolsiin teriige mungu bolgochood odo harin avah gesen chin bas l ergeed hund surtal yagaad ve

    Хариулах
    • 211.36.143.118
      2021/02/28

      hund surtal ni yu bna

  • 202.9.41.15
    2021/02/28

    zugeer hii hooson hoosrol ganhyuagiin ta nar deer hiisen toglolt hen ch hojihgui bodit zuil bish ganhyaug l hojino unegui tsaas shu

    Хариулах
    • 202.9.47.26
      2021/03/04

      coin bl zov horongo oruulj zov garj chadval chini mongiig hed dahin nugalj ogoh bolomjtoi ogoojtei edde. harin huvitsaa tuhain companiasa hamaarj osoh uruudah n todorhoilogddog. mongold huvitsaa bl ywahgu tsaanasa zohitsuulaltgu huvitsaa ezemshigchide toodgu company ih terig n sanhuugin zohitsuulah horongiin birj eroso tooho baisan humuus hohirool uldene. harin coin bl ersdele daah hemjegere avaad bogino bolon urtaar oroh bolomjtoi uneher chadaltai chansaatai n ashig hangalttai hiij chadah ed. ghde risky

  • 66.181.161.35
    2021/02/28

    Хүмүүс их ашигтай гэж ярьдаг би сонирхож байгаа ч хэрэггүй гэсэн үг үү тодорхой хариуг яаж авах вэ

    Хариулах
    • 202.126.88.159
      2021/02/28

      Huvitsaa hoosrood unah uy bii ter udee her unhaas l shaltgaalni gsn ug der huvitsaag osoj baihdan bish unj bhdan av osj bhd avaad dmiu

  • 192.82.72.85
    2021/02/28

    Олон улсыхаар л явахаас...х

    Хариулах