Хан-Уул дүүргийн 10 өрхийн 22 иргэнээс коронавируст халдвар илэрч, хөл хорио тогтоолоо

Moderator
2021/02/26

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 30  хүнээс коронавируст халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

 Тэгвэл энэ мэдээллээс хойш нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах 7, 8, 9 дүгээр байруудын 10 өрхийн 22 иргэнээс коронавируст халдвар илэрсэн тул тухайн орчимд хөл хорио тогтоож хамгаалалтад авсан байна.