Сүхбаатар өртөөний зам дээр их хэмжээний химийн бодис асгарчээ

Moderator
2021/02/26

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн Сүхбаатар өртөөний 2 дугаар зам дээр химийн бодис асгарсан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу  аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 10 алба хаагч, Цагдаагийн газрын 5 алба хаагч, Хилийн мэргэжлийн хяналтын албаны 5 алба хаагч, Төмөр замын ачаа тээврийн 3 ажилтан, Байгаль орчны газрын 1 байцаагч, нийт 25 хүн, 7 автомашинтай 16:29 цагт очиход “Калийн хлорид” асгарсан байсан байна. 

Цагдаагийн байгууллага 10 метрт хамгаалалтын бүс тогтоон, 617,5 кг “Калийн хлорид”-ыг 15 шуудайд хийж, “Гачуурт” ХХК-ийн агуулахад түр хадгалуулахаар ажилтан Н.Ганцэцэгт хүлээлгэн өгсөн. Бодис асгарсан талбайг усаар болон хуурай элсээр саармагжуулж, ариутгал, халдваргүйтгэл хийж, 3 цаг ажилласан. Уг бодис болон хөрснөөс дээж авч тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид бодисын нэр төрлийг тодорхойлох, шинжлүүлэхээр ажиллаж байна..


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна