Байшин шатаж, 73 настай эрэгтэй нас барлаа

Moderator
2021/02/26

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Улиастайн ферм” гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 22 км замыг туулан 15:55 цагт очиход иргэн Н-ийн 3Ч4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна. 

 Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Н /73 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн мөрдөгчид шилжүүлж өгчээ. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.62
    2021/02/26

    хэзээ болсон бэ тодорхой бичиж бай л даа худлаа юм бичээд бдаг юм уу

    Хариулах