Увсад галзуу өвчин гарчээ

Moderator
Өчигдөр 15 цаг 23 минут

Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багт чонын галзуу өвчин гарчээ. Иймээс чононд хазуулсан малыг устгалд оруулж вакцинжуулалтын ажлыг эхлүүлсэн байна. 

Галзуу өвчний эх уурхай нь үнэг, чоно, цөөвөр чоно, хярс, сарьсан багваахай, нохой, муур, гахай, таван хошуу мал зэрэг амьтан байдаг. 

Иймээс таньж, мэдэхгүй нохойнд ойртохгүй байх, уруулж, ноцуулж, шүлсдүүлэх эрсдэлээс сэргийлэхийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна