Монгол Улсын өчигдрөөс албан ёсоор вакцинжуулалтын ажлыг эхлүүлсэн. Энэхүү “Ковишилд” (Covishield) вакцин нь аденовирусийн векторт суурилсан үйлдвэрлэсэн АстраЗенека үйлдвэрийн рекомбинант вакцины нэг хувилбар юм. КОВИД-19 халдварын эсрэг идэвхтэй дархлаа тогтоох зорилгоор хэрэглэнэ.
Хэн хийлгэх вэ:
•18-аас дээш насныханд хийх
Савлалт:
•Нэг хүн тун нь 0.5 мл, нэг флаконд 10 хүн тунгаар савлагдсан. Вакцин нь өнгөгүй шингэн суспенз.
Тун ба тарих арга:
•Насанд хүрэгчдэд 0.5 мл-ээр булчинд тарьж хэрэглэнэ.
•Ковид-19-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх
•Эмчийн үзлэгт орох
•Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтанд байх
•Дулаан хувцаслах
•Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
•Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх
•Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)
ЭСРЭГ ЗААЛТ
•Вакцины найрлагад орсон бодист харшилтай
•Эм, ялангуяа антибиотикт харшилтай
•Өмнө нь ямар нэгэн вакцин хийлгээд анафилаксийн шоконд орж байсан
•Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн
•Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
•38.5-аас дээш халуунтай
•Дархлал дутмагшилтай
•Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс
•Хавдарын эмчилгээний цитостатик эм хэрэглэж буй үед
•Жирэмсэн эмэгтэй
Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:
•Ковид-19-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх
•Эмчийн үзлэгт орох
•Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтанд байх
•Дулаан хувцаслах
•Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
•Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх
•Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)
Вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс:
•Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
•Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
•Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
•Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)
•Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
•Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
•Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх
Дархлаажуулалтын дараах урвал хүндрэл:
•Вакцин хийлгэсний дараа хэсэг газрын болон ерөнхий бие махбодийн хамарсан хариу урвал өгч болно.
•Хэсэг газрын гэдэг нь тариулсан хэсэгт өвдөх, хавдах, улайх, вакцин хийлгэсэн гарын суганы тунгалгийн булчирхай хавдах зэргийг хэлнэ.
•Халуурах, ядрах, толгой өвдөх, даарах, бүх бие, үе мөч өвдөх, маш ховор тохиолдолд харшилын урвалыг ерөнхий бие махбодийн хариу урвал гэдэг. Эдгээр нь 2-3 хоногт өөрөө аяндаа зүгээр болно.
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав