Монголын орчин үеийн хөгжмийн урлаг, рок поп хөгжмийн сэргэн мандалтыг тунхагласан “Хөх тэнгэр” “Шигтгээ” “Элькондор” хамтлагийн дуучин, хөгжимчин Болдын Цог урлагт 30 жил тасралтгүй хүчин зүтгэж, кино, дэлгэцийн талбарт ч уран бүтээлээ туурвисаар байна.
“Жирийн монгол охин” “Агшин” “Хүүхэд нас“ “Охин минь дээ” “Бүсгүй минь” зэрэг сэтгэлд хоногшсон дуунуудын эзэн дуучин, хөгжимчин Б.Цог хорт хавдар өвчинтэй тэмцэж, яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай байна. Урлаг соёлын талбарт олон жил хамтдаа хүчин зүтгэж байгаа уран бүтээлчид түүнд зориулсан хандивын аян эхлүүлж, "Агшин" нэртэй хүндэтгэлийн тоглолтыг онлайнаар зохион байгуулах болжээ. Тоглолтод МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, Б.Дашдондог, Б.Эрдэнэтуяа, Л.Болдбаатар, дуучин С.Наран, Н.Оюунбилэг, Б.Ангирмаа, Б.Чинбат, Ц.Сарнай, Т.Дэлгэрмөрөн, Ука тэргүүтэй уран бүтээлчид Никитон, Хурд, Айзам-2, Харш, Сүнс, Титэм, Мотив хамтлагууд оролцон ая дуугаа өргөнө.
Амьдралын агшин бүр үнэтэй. Тэрхүү агшин хором бүрийг аз жаргалтай болгохын төлөө дуу хуур, чин сэтгэлийн үгсээрээ нэгдэж байгаа “Агшин” хандивын тоглолтыг 2 дугаар сарын 27-ны Бямба гарагт 16:00 цагаас UBS, TV5, TV8, Өлзий телевизээр үзэгч та бүхэн шууд хүлээн авч үзээрэй.
УТАС: 9909-6202 9908-5744 9906-7995
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна