Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм. Маргаашаас эхлэн хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гаргасан. Харин олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Иргэд, аж ахуйн нэгжүүд дүрэм, журмаа баримтлаад, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллах ёстой. Нийслэлийн 30 мянган төрийн албан хаагч чиглэл бүртээ арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Төр, иргэн, аж ахуйн нэгжийн гурвалсан холбоо маш чухал байна. Гурвуулаа хариуцлагатай байж, энэ цар тахлын хүнд үеийг давна. Хотын зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжээд явна. Улаанбаатар хотынхоо нийгэм, эдийн засгийг хамтын хүчээр босгож ирье гэдгийг Хотын даргын хувьд иргэддээ уриалж байна” гэлээ.
Мөн Улаанбаатар хотоос гарах иргэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдсан 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ-ын шинжилгээний бичгээ үзүүлээд явж болох юм байна. Харин орон нутгаас ирж байгаа зорчигчид асуумжаа бөгөөд Улаанбаатар хот руу нэвтэрнэ гэдгийг Хотын дарга хэллээ.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд зарим дүүрэг, хорооноос халдвар илэрсэн учраас маргааш зарим газарт хэсэгчлэн хөл хорио тогтоохоор болсон байна. Тухайлбал,
ХУД, 4-р хороо, Гарден сити 1301 байр 1-р орц
ХУД, 4-р хороо, Хангарьд сити Б-блок
ХУД, 12-р хороо, Сонгино 25-р гудамж 108-114. 1-3. 230-249
ХУД 12-р хороо, 52-р байр 4-р орц
ХУД, 12-р хороо, 62-р байр
ХУД, 12-р хороо, Сонгино 26-р гудамж 249-256
ХУД, 12-р хороо, Сонгино 29-р гудамж 374. 379. 381-385. 394-401
ЧД, 19-р хороо, Дээд салхит 1-36-р гудамжинд тус тус хөл хорио тогтоохоор болжээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
202.126.90.149
Замаа нээх болоогүй юм уу хэвийн горимондоо хэзээ орох юм бэ зохицож амьдрах хэрэгтэй шүү дээ хувь хүний хариуцлага шүү дээ алийн болгон хорих юм бэ
Хариулах103.57.95.58
2 цагийн дотор халдвар авчихвал яах вэ
Хариулах66.181.189.208
Yg yah ystoi ym be 72 tsag ym uu neg udaa ogood boloo ym uu vnen zow xariultaa xelchmeer bhiin xudlaa booronxiilj bhaad neg gargasan shiidwereeree ywuul zvgeersen
Хариулах66.181.161.94
uchir ni olddoggui oron garan yumuu haashaa yum be 1bol 2sariin 8s hoish ugsun shinjilgee huchintei geed 1bol 72tsagiin huchintei geed bdg uursdiiguu duwiilguh geed yadchih yumaa
Хариулах202.9.40.229
Энэ бөхөнцөр өнгөрсөн 7хоногт хэн гэж тэнэг нь 72цагиин хүчинтэй шинжилгээ гэсэн ...шинжилгээ өгсөн бол хүчинтэйшүү.гэж томроод байсан одоо өөрөө юу ярьсанаа марсан маанагтаад 72ц гэж байна уу даа.Энэ маанаг ёстой попорч байна уу
Хариулах202.126.89.141
Huniig yasan ih chiregduulddeg uom.Sayin egsen shinjilgee chin huchingui bolloo.Arai denduu ydarsan ard tumnee booj havchih uom.Erh medeltnuud n ynhandaad yvj boldog.
Хариулах202.55.188.35
Ashgyidee
Хариулах202.55.188.42
ygd bas hoishluulchivda shinjilgeegee ogd asuudalgu bol yvuulaldaa ajil amidral hetsuudleeshde
Хариулах59.153.115.206
Ямар хэцүү юм бэ шинжилгээ өгөөд 2 хонолоо хариу гардаггүйхаана хандах вэ өвчтэй хүндээ очиж чадахгүй бна