Сэрэмжлүүлэг: Биткойн нь гэмт хэргийн золиос болох мөнгө угаах гэмт хэрэгт холбогдох өндөр эрсдэлтэй

Moderator
2021/02/22

Дэлхий дахинаа санхүүгийн үйлчилгээг олон төрлийн технологид үндэслэн авах боломжтой болсон бөгөөд уламжлалт хэлбэр буюу дундын зуучлагчгүй үйлчилгээ үзүүлэх хязгааргүй боломжийг блокчэйн технологи бий болгосон.

Гэхдээ энэхүү технологийн шинэчлэл, инноваци нь гэмт хэргийн золиос болох, хууль бус үйл ажиллагаанд ашиглуулах, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй. 

Олон улсад санхүүгийн зохицуулагч байгууллагууд виртуал хөрөнгийн үйлчилгээ, криптовалюттай холбоотой эрсдэлийн талаар ард иргэдэд анхааруулсаар байна. Тухайлбал, Английн Санхүүгийн зохицуулах байгууллагаас “...Аливаа төрлийн виртуал хөрөнгийн үйлчилгээ авах, хөрөнгө оруулах нь хөрөнгө оруулагчийн хувьд өндөр эрсдэлтэй бөгөөд бүх хөрөнгө мөнгөө алдахад бэлэн байх ёстой гэж анхааруулсан. Харин Европын банкуудын зохицуулах байгууллага, Европын үнэт цаасны зохицуулах байгууллага, Европын даатгалын болон тэтгэврийн зохицуулах байгууллагууд иргэдэд зориулж хамтарсан мэдэгдэл гаргаж, “виртуал хөрөнгө худалдан авах нь өндөр эрсдэлийг дагуулах бөгөөд үнийн савалгаа ихтэй, хамгаалалтын тогтолцоогүй” гэдгийг анхааруулсаар байна. 

Мөн АНУ-ын Санхүүгийн зохицуулагч байгууллагаас "биткойнтой холбоотой бүтээгдэхүүн үйлчилгээ өөртөө багагүй эрсдэлийг дагуулдаг гэдгийг хөрөнгө оруулагчид мэддэг байх шаардлагатай"  хэмээн сэрэмжлүүлсээр байна.

Иймд, виртуал хөрөнгө, үүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа нь урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савалгаа ихтэй, баталгаагүй тул анхаарал болгоомжтой хандаж, хэрэв хөрөнгө оруулсан тохиолдолд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг иргэн Та өөрөө хариуцахыг Санхүүгийн зохицуулах хороо албан ёсоор анхааруулж байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна