“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос санаачилан зохион байгуулсан “ЖДҮ- 2 ИХ НАЯД ” 3 дахь удаагийн ээлжит хэлэлцүүлэг 2021 оны 02 сарын 18-ны өдрийн 18 цаг 00 минутад CLUBHOUSE-т боллоо. Гурав дахь удаагийн Хэлэлцүүлгийг “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч, Доктор (Ph.D), Профессор Ч.Даваабаяр нээж үг хэлэв.

Хэлэлцүүлэгт урилгаар Монгол улсын Их хурлын дарга Г.Занданшатар, УИХ гишүүн ЖДҮ хөгжүүлэх Дэд хороон дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ гишүүн Т.Доржханд, Зээлийн батлан даалтын сангийн захирал Ш.Алтанчимэг, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын газрын дарга Б.Гэрэлзаяа, Жижиг, дунд үйлдвэрийн Зээлийн сонгон шалгаруулах хорооны гишүүн, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Гүйцэтгэх захирал Н.Есүхэн, Эдийн засагч Д.Ангар, эдийн засагч Л.Оюун, хуульч Ж.Эрхэмбаатар, хуульч Н.Ариунболд нарын хүмүүс оролцов. Хэлэлцүүлгийн модератороор “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч, Доктор(Ph.D), Профессор Ч.Даваабаяр ажиллалаа.
Г.ЗАНДАНШАТАР: “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-оос зохион байгуулж байгаа Өнөөдрийн “ЖДҮ- 2 ИХ НАЯД “ хэлэлцүүлэгт оролцож байгаа төдийгүй сонсож байгаа бүх Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчиддээ энэ оройн мэндийг хүргье. Миний зүгээс та бүхэнтэйгээ сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох CLUBHOUSE дээр ингээд шууд нээлттэй, ил тод ярилцах болсондоо бас баяртай байна. Нэгдүгээрт та бүхэн Clubhouse дээр гаргасан санал хүсэлтээ нэгтгээд өгчихвөл бид холбогдох газруудад нь уламжлаад, шуурхай шийдвэр гаргаад явбал төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцаа илүү сайжирна гэж бодож байна. Хоёрдугаарт энэ бол цэвэр арилжааны банк өөрөө олгох зээл учраас эрсдлийг 100 хувь арилжааны банк хариуцна. Тийм учраас арилжааны банкууд өөрсдийнхөө зээл олгох журмаар олгоно. Судалсан зээл дээр нь 60 хувийн баталгааг Зээлийн батлан даалтын сан гаргана. Зээлийн батлан даалтын сангийн “батлан даах чадавхи”-ийг нэмэгдүүлэх зорилгоор Хадгаламжийн даатгалын корпорациас 50 тэрбум төгрөгийг төрийн санд нэмэгдүүлж өгнө. Үүнийг бол Засгийн газар эргүүлж төлнө. Зээлийн батлан даалтын сан 50 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр Зээлийн батлан даалтын сан 1 их наяд 160 тэрбум төгрөгний баталгаа гаргах чадавхитай болно. 60 хувийн баталгаа гаргахаар цаана нь 40 хувь гэдэг чинь арилжааны банкууд 1 их наяд төгрөг ингээд 2 их наяд төгрөгийн зээл гаргах бололцоотой болно.

Аж ахуй нэгжүүдэд тавигдах шаардлага бол банкуудын журамд нь юу гэж заасан байна түүгээр нь олгоно. Банкууд тодорхой зээлийн журмаа гаргасан байна лээ. Зээл олгож эхлэх хугацаа 2021 оны 2 дугаар сарын 23-наас 2023 оны 12 сарын 31 хүртэл 2 их наяд төгрөгийн зээл олгоно. Банк өөрийн эх үүсвэрээр олгоно. 3 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй, хүүний татаасыг засгийн газар 6 хувиар олгоно. 3 жилийн хугацаанд 2021-2024 он хүртэл Засгийн газар 120 орчим тэрбум төгрөг, жилд 40 орчим тэрбум төгрөгийн хүүгийн татаас өгөх өртэй болж байгаа. Засгийн газрын оролцоо бол 727 тэрбум төгрөгийн батлан даалт, татаас шийднэ. Мөнгө хэвлэхгүй, шуурхай шууд хэрэгжинэ.
Аж ахуй нэгжүүдэд тавигдах шаардлагын хувьд:
Зээлийн батлан даалтын санд тавигдах шаардлага:
гэсэн шаардлагууд тавигдаж дээрх журам дээр Монгол банк, арилжааны банкууд тохироод энэ ажлыг 23-наас эхлэн хэрэгжүүлье гэж байгаа. Энэ бол ЖДҮ сангийн зээл, төрөөс олгож байгаа зээл биш, арилжааны банк өөрийнхөө эх үүсвэрээр өөрсдөө олгох зээл учраас яг тэр журамд нь төр хөндлөнгөөс оролцоод нөлөөлөөд байх боломж байхгүй гэж УИХ дарга Г.Занданшатар хэллээ.

УИХ гишүүн ЖДҮ хөгжүүлэх Дэд хороон дарга Ж.Бат-Эрдэнэ
Ж.БАТ-ЭРДЭНЭ: Эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэл болон бусад бичиг баримттай уялдуулаад Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх дэмжих, эх оронч худалдан авалт, дотоодын худалдан авалт ч гэх юмуу тэргүүлэх чиглэлтэйгээ уялдсан ерөнхий чиглэл гаргаж өгөх нь зүйтэй болов уу? Арилжааны банкуудад “шахалт өгөх” гэхээсээ илүү Ерөнхий нэг бодлогын зарчим “ийм ийм салбар”-уудыг нэн тэргүүнд зээлээр хангаж эдийн засгийг нь дэмжих нь зүйтэй гэсэн чиглэл өгвөл зүгээр болов уу.

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч, Доктор (Ph.D), Профессор Ч.Даваабаяр
Ч.ДАВААБАЯР: “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос Засгийн газраас олгох 2 их наядын зээл санхүүжилтыг Жижиг, дунд үйлдвэрлэлд олгоно гэж байгаатай холбогдуулаад өнөөдөр 3 дахь удаагийн хэлэлцүүлгээ зохион байгуулж байна. Өмнөх 2 удаагийн хэлэлцүүлгээр нийт 10000 гаруй хүмүүс оролцож санал бодлоо хэлсэн. Энэ санал бодлууд бүгд манай холбоон дээр нэгтгэгдэж байгаа. Өнөөдрийн хэлэлцүүлгээ оруулаад нэгтгээд Их хурал, Засгийн газарт хүргүүлнэ. Манай холбооны байр суурь ийм байна: “Жижиг, дунд үйлдвэрийн газар” гээд бие даасан агентлагтай болсон байгаа. Ядаж бичил зээлүүдийг энэ агентлагаар дамжуулж өгч болохгүй юу? 300 хүртэлх сая төгрөгийн зээлийг ажлын байраа хадгалахад нь зориулж жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүст олгож болдоггүй юм уу? Харин экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа газруудад нь “Батлан даалтын сан”-аар дамжуулаад, банкуудаараа олгоод явах нь зүйтэй гэж үзэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
103.57.94.58
ulsaas 6% aj ahuin negjees 3 % awhaar 9% iin ashigtai gheer bankaa demjeed bgn bishvv
Хариулах66.181.181.27
Арилжааны банк эрсдлийг 100% хариуцна гэх юм! Тэгсэн мөртлөө зээлийн 60%-ыг улс батлан даана бас 6% хүүний татаас олгоно гэх юм! Ямар учиртай юм бэ?!
Хариулах64.119.27.58
Аялал жуулчлалын салбар, үйлчилгээний салбаруудаа төр бодлогоор дэмжлэг үзүүлээсэй дээ!
Хариулах66.181.161.4
үйлчиогээний салбараа хаясан юм болов уу